Chapter 9

74 9 12
                                    

"Flashback"

Хүлээгээгүй биш хүлээсэн дээ би чамайгХүнээс нууж хэчнээн хайрласан даа би чамайг Хүлээнэ хүлээнэ гэхэд давчидталаа хүлээсэн дээ би

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хүлээгээгүй биш хүлээсэн дээ би чамайг
Хүнээс нууж хэчнээн хайрласан даа би чамайг
Хүлээнэ хүлээнэ гэхэд давчидталаа хүлээсэн дээ би...
Даан ч
Чадсангүй.

Taehyung

Хайр
Харуусал
Өвдөлт
Шаналал
Гуниг
Баяр
Амьдрал.

Амьдрал гэдэг багахан тойрогт бүхнийг багтаагч нь хайр ч юм шиг. Угтаа бурхнаас илүү хайр хүчтэй.

Үхмээр, дотор давчидмаар, амьсгал боогдмоор хараал идсэн тэр өдрүүд эндээс эхэлсэн...

***

"Тэ, яваарай өрөө түрээслэх охин ирчихэж"

"За. Нүүрээ угаачихаад гарч ирээрэй"

Дээгүүрхээ ч өмсөхөө мартан хаалга руу гүйхдээ зовлонруугаа яарч байснаа даан ч мэдээгүй дээ.

Хаалга нээгдэхэд ямар гээчийн үзэсгэлэн бэ? Гэмээр бүсгүй нүд хужирлах нь тэр.

Хэзээ би Жүгёоноос өөр эмэгтэйг тогтож харлаа даа? Өөгүй цагаан арьс, давхраатай алаг нүд, өтгөн хөмсөг, бумбагар уруул гээд харц тулах тэр л үед хэн нэгэн миний тархинаас Жүгёоныг сугалаад авчих шиг болов. Гэхдээ тархинаас арчигдавч зүрхэнд үлдсэн гэдгийг нь би мэдрээгүй байж.

Түүнээс нүдээ ч салгаж чадахгүй нь. Гар чичирч зүрх булиглаад за байз, хэзээ ингэж догдлолоо?

"Хөөе Ким Тэхён! Явж дээгүүрхээ өмс л дөө!"

Өдөр өдрөөр би Сэратай дотносож Жүгёоныг унтсаны дараа хажуугийн өрөөрүү гүйдэг боллоо. Өдөр хамтдаа зугаалж орой хамтдаа хооллож үнэндээ би тэр өдрүүдэд Жүгёон гэдэг хүн байдаг эсэхийг ч мартаж орхиж.

Намар дуусч өвөл иржээ.
Жүгёоны гар надаас холдоод тэгтлээ айдаг Их сургуулийнхаа коридороор ганцаараа алхаж эхлэхдээ л Жүгёоныг хэн ч бишээр улам мэдэрч байв.

Another Life [KTH] Completed Where stories live. Discover now