-Залуу халуун нас яг хэзээ төгсдөг юм бол?
-Мэдэхгүй юм даа, хараахан 20 ч хүрээгүй байгаа болохоор..
...Дулаахан гарны чинь оронд далайн үнэртэй бүлээн салхи хацар нүүрийг минь илбээд одоход голд хүйт дааж өөрийн эрхгүй санаа алдлаа.
Сэвшээ салхины аясаар хөвсөлзөх сэтгэлээ сэмэрсэн талаас нь бөхлөх гэтэл сэтэрхий зүүнд хурууныхаа өндгийг цоо хатгах шиг час хийсэн өвдөлт арьс махны завсраар шургалав.Сүрлэг уулсын хормойд жиндүүхэн суухуй, амраг чинийхээ халуун энгэрийг л үгүйлэн санана.
...
Бүдэг шар гэрлийн дор дөнгөж 20 шүргэж байгаа болов уу гэмээр хүү хуучирч муудсан цөөн хэдэн хувцсаа нямбайлан эвхэнэ. Үүргэвчинд л багтах хувцас, хөлсний үнэр нэвт шингэсэн ширэн бээлий, тор дүүрэн номноос өөр өмч хөрөнгөгүй түүнд нүүх нэг их ядаад байх зүйл биш ч гэлээ тэр юунд ч юм хорогдон дороо холхисоор эцэст нь гутлаа углаж зогсохдоо угаалгын өрөө рүү хяламхийлээ. Тэгээд тэссэнгүй, даруй нүүр буруулав.
Одоо л ойлгож байна, намайг яаж тэгж амархан орхиж чадсаныг чинь. Өдөржин чамайг төсөөлж, өөртэйгөө ярьж, өвдөж зовж, өөрийгөө хэмхэлсээр одоо л нэг өнчирч үлдсэнээ ойлголоо.
Төмөр хаалга савагдан тасхийхэд хэдхэн модон тавилганаас өөр зүйлгүй оромжинд Чүэ овогтоос сондгойрч хоцорсон ягаан шүдний сойз, хайрцагнаас нь задласан ч гартаа углаж зүрхлээгүй цоо шинэ ширэн бээлий л үлдэв.
Харин эндээс 6 километрийн зайд байрлах шилэн барилгын 11 давхарт бэлхүүсээрээ алчуур ороосон ширүүн харцтай залуу нойтон үсээ гараараа самнангаа нэг ханыг нь бүхэлд нь дүүргэх том цонхоор гадаахыг тольдон зогсоно.
-Рики, унтах болоогүй юм уу?
-Үсээ хатаачихаад очлоо
Залуу эрийн шаргал үс угаасаа харлажээ. Тэр мөрөө давуулан хойш харахдаа 2 хүнд ахдам том орон дээр цааш харан хэвтэх бүсгүйн нүцгэн нурууг жаал ажив.
Шуналын минь хязгаар энэ эмэгтэй гэж бодтол одоо ч ямар нэг зүйл дутагдсаар байх шив. Новш гэж, дургүй хүрмээр юм. Одоо бах чинь ханаж байна уу? Над шиг хүнийг хүртэл араасаа харамсуулаад л, дэлхий чамайг тойрж эргэдэг болчихсон юм шиг санагдаж байгаа биз.
Энэ зуур ганц л хүн хэн нэгнээс зурвас хүлээн халаасан дах утсаа тэмтэрнэ. Тэр дугаараас өөрөөр хэлбэл, тэр бүсгүйгээс ганц цэг ч болтугай ирвэл дотор нь хуралдах энэ бүх айдас түгшүүр үгүйрэх мэт.
Гэнэтхэн түүний утас чичигнэн дэлгэцэн дээр нь "Санаж байна" гэх үгс дурайлаа.
...
Шар айраг авахдаа үнэмлэхээ шалгуулахаас эмээдэг ч сурагчийн дүрэмттэй жаалуудын дэргэдүүр цээж тэнэгэр өнгөрдөг дөнгөж насанд хүрэгчийн оршихуйн ганцаардлын түүхийг таалан соёрхоно уу.
Ингээд хамтдаа 1 жилийн өмнөх рүү буцацгаая!
YOU ARE READING
[ YOUNGBLOOD ]
FanfictionШар айраг авахдаа үнэмлэхээ шалгуулахаас эмээдэг ч сурагчийн дүрэмттэй жаалуудын дэргэдүүр цээж тэнэгэр өнгөрдөг дөнгөж насанд хүрэгчийн оршихуйн ганцаардлын түүхийг таалан соёрхоно уу.