Утасны дугаар

220 38 3
                                    

Сан өдөр нь барилга дээр ажиллаж оройдоо хөнгөн тулаан хийж байлаа. Харин би зүгээр л гэрээ сахиж үе үе чийгтэй цэвэрлэгээ хийнгээ өдөрт 3 удаа "эрүүл" хоол бэлдэж байв. Саныг дагаж дэвжээ рүү явалгүй 7 хоног өнгөржээ. Рикигээс л болсон, түүнтэй ахиж таарах сонирхол алга.

Үгүй ээ, түүнтэй ахиж таарвал ямар хариу үйлдэл гаргахаа мэдэхгүй нь. Тийм болохоор л би аль чадлаараа зайлсхийж байна.

Хаалга онгойх дуулдаж залуу тулаанч шороо тоосонд дарагдсан хувцсаа бушуухан тайлж угаалгын машин руу чихээд шүршүүрт оров. Бүсгүй ч "Чи яг хоол болж байхад ирлээ" хэмээн уриалгахан дуугарна.

Сан бид хоёрын хооронд зузаанаас зузаан хана байгааг би цаг ямагт мэдэрдэг байлаа. Бидний харилцаа эцэг эх хоёрыг минь санагдуулдаг байсан төдийгүй түүний гэрт өнгөрүүлсэн 10 хоногт бид ядахнаа үнсэлцээ ч үгүй нь харамсалтай.

Тэр яагаад ингэтлээ ажиллаад байгааг таахад бэрх. Хэдийгээр Сан сургалтын төлбөрийг минь төлж өгнө гэсэн ч капитализмийн эрин үед бид ийм үгэнд хоосон найдаж болно гэж үү? Ялангуяа тэр надтай ямар ч дотно харилцаа үүсгэхийг оролдохгүй байхад шүү дээ. Эсвэл тэр үнэхээр сахиусан тэнгэр юм болов уу?

Тэд хоолны ширээний ард суухад залуу эр сэтгэл хангалуун инээмсэглэж байсан ч ядарсан зовхи нь түүнийг хэр их ачаалал нуруун дээрээ үүрж явааг илтгэнэ. Сан тавагныхаа талыг хоосолчихоод "Нээрээ, би сургалтын төлбөрийг чинь бараг л олчихсон. Энэ долоо хоногийн сүүл гэхэд болчихно. Гэхдээ чи ойр зуурын халаасны мөнгөө өөрөө олвол чамд ч надад ч дээр байх. Өмнө нь цагийн ажил хийж үзэж байсан уу?" гэх нь тэр.

Лиз доош харан чимээгүйхэн толгой сэгсрэв.

-Хичээлийнхээ хажуугаар хийнэ гэвэл 24 цагийн дэлгүүрт ажилласан нь дээр байх. Цагийн хуваариа өөртөө тааруулаад сонгочихдог болохоор. Гэртэйгээ эсвэл сургуультайгаа ойрхон газар сураглаад үзэхгүй юу

-За, тэгвэл маргаашнаас эхлээд ойр хавиар байдаг газруудаар орж үзнэ ээ. Чи орой тулаангүй биздээ?

Бүсгүй залууг хэт их ажиллаж байгаад гэмшсэндээ "үгүй" гэсэн хариулт хүлээвч Сан бодсон санасан юмгүй будаанаасаа савхдангаа "Орой 2 хөнгөн тулаан хийх байх. Нэг их олигтой амьтад биш болохоор санаа зоволтгүй ээ. Нээрээ чи надтай хамт явахгүй юм уу? Үён чамайг харагдахгүй байна, салчихсан юм уу? энэ тэр гээд хүн тайван байлгахгүй юм" гэхэд Лиз ууж байсан усандаа хахах шахав.

[ YOUNGBLOOD ]Where stories live. Discover now