Мандах нар

318 39 14
                                    

Лиз өөрийг нь хүргэж ирсэн машиныг Сөүлийн шөнөтэй нэгдэх хүртэл гудамжны мухарт харуулдаж зогслоо. Тэгээд хэдийн ажилд орсон гэж худал мэдүүлсэн 24 цагийн дэлгүүртээ очиж хамгийн хямд шоколадтай сүүнээс аваад төлбөрөө төлсөн даруйдаа кассын ажилтнаас гуйж утсаа цэнэглүүлэхээр орхив. Жаал охин юунд ч юм ичсэн ч дуугүй л сууж үйлчлүүлэх хэсэгт очоод ширээ дэрлэн хэвтлээ.

Хэдэн цаг унтаж байгаад 8 гээд харихад л болно.

Үүрийн 4 болоход ганц мөч дутуу. 

...

Өглөөний 6 цагтай зэрэгцэн залуу эр орноосоо өндийж угаалгын өрөө рүү зүглэлээ. Сүүлийн хэд хоног буйдан дээр унтсандаа ч тэр үү, орноосоо босмооргүй санагдана. 

Сан яагаад ч юм өлмий дээрээ алхаж буйгаа мэдмэгцээ өсгийгөө шаланд нааж гүнзгий амьсгал авлаа. 

Лизийг сэрээхгүй гэсэндээ ингэж явсаар байгаад сурчихаж.

Хөвгүүн нүүрээ угааж сэргэчихээд зуршил ёсоор мишок руугаа зүглэсэн ч байсхийгээд л цаг руу хяламхийх аж. Үён түүнийг бооцоот тулаанд зуучлахаас өмнө тэр хэд хэдэн цагийн ажил хийж байсны нэг нь 24 цагийн дэлгүүр билээ.

Түүнийг ажил хий гэж шахах хэрэггүй байж..

Эргээд бодоход 24 цагийн ажил залуу эрийн хувьд хамгийн адгийн ажлуудын нэг байсан төдийгүй цалин багатай ч шаардлага өндөртэй тэр ажил Саны залуу насны хамаг эрч хүчийг сорж байсан мэт санагдана.

Хөвгүүн юу юугүй дэлгүүр рүү гүйж очоод Лизийг хөтлөөд гараад ирмээр байсан ч ганцхан цаг хэмээн шазуур зууна. 

...

-Уучлаарай, үйлчлүүлэгчээ..Сэрээрэй, энд ингээд унтаад байж болохгүй ээ

Лиз нүдээ нээсэн даруйдаа орчин тойрондоо дасах гэж хэдэн хором саатав. Нам унтчихаж.

Нарны хурц туяа дэлгүүрийн ажилтны хантаазтай хөвгүүнийг царайг халхлаад өнгөрсөн ч бүсгүй үүнээс илүү тэр "этгээд"-с ер бусын залуу насны эрч хүч гэрэлтэн буйг анзаарлаа. Цааш тогтуун хэмнэлээр алхах хөвгүүн яагаад ч юм орчлон хорвоод амьдралдаа сэтгэл хангалуун явдаг ганц хүн шиг санагдана. 

Бүсгүй өндийн амандаа уучлал хүсэн бувтначихаад дэлгүүрийн цаг руу харвал 8:15. Ердийнхөөс хавьгүй олон ажилчид бужигналдах нь ээлж сольж буйн дохио гэлтэй. 

Одоо ажил асуух нь ч хаашаа юм.

Лиз ичингүйрэн байж касснаас цэнэглүүлж орхисон утсаа авчихаад доош харсан чигтээ дэлгүүрийг орхихуй, кассны араас түүнийг ширтэх үл таних хүүгийн харц ар нурууг нь төөнүүлсээр үдлээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 08 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

[ YOUNGBLOOD ]Where stories live. Discover now