Урдах зам бүдэг бадаг хэмээх хоёрдугаар бүлэг -2

49 7 0
                                    

Сяолю яг зугатах гэтэл нэгэн хоолой гарч,
- Өдөн бөмбөгөө, хүний сэтгэл хорсолтой хуурмаг байдаг гэж би чамд хэдэн удаа хэлэх вэ? Энэ удаад мэдэрч авав уу? гэсэн үгс модон дээрээс сонсогдлоо

Сяолю яг зугатах гэтэл нэгэн хоолой гарч, - Өдөн бөмбөгөө, хүний сэтгэл хорсолтой хуурмаг байдаг гэж би чамд хэдэн удаа хэлэх вэ? Энэ удаад мэдэрч авав уу? гэсэн үгс модон дээрээс сонсогдлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Модны мөчир дээр нэгэн цагаан хувцас, цагаан үстэй эрэгтэй хүн цагаан өдтэй алтан залаат бүргэдийг тохуурхан харж сууна.
Сяолю сэтгэл дотроо санаа алдан, жинхэнэ гамшиг ч ирлээ дээ гэж бодов. Тэрээр Фэйфэйг өөрөөсөө холдуулан холоо байх моддын зүгт хүчлэн шидэв. Фэйфэй соргог амьтан болохоор лавтай зугатаж чадна гэж бодлоо.

Гэтэл санаанд оромгүй юм болж Фэйфэй нэг өнхрөөд босч, толгойгоо эрэгтэй хүн рүү эргүүлэн хараад, зугатаж ч чадахгүй бие нь тасралтгүй чичигнэн нам зогслоо.
Сяолю эрэгтэй хүн рүү нэг уут нунтаг хор шидээд хамаг хурдаараа зугатлаа. Гэтэл цагаан хувцастай залуу түүний урд зугатах замыг нь хаан гарч ирлээ.
Сяолю дахиад нэг уут хор шидлээ. Цагаан хувцаст залуу хөмсөг зангидан, хувцсаа гөвөөд, хүйтэн царайлан,
- Чи дахиж миний хувцас руу энэ хэрэггүй новшоо шидэж, хувцсыг минь завааруулвал, би наад гарыг чинь огтолж орхино шүү!

Сяолю хурдхан гараа буулгав. Энэ хүн харьцуулшгүй их хүч чадалтай юм. Хорт нунтаг, муужруулагч эм аль нь ч түүнд нөлөөлсөнгүй. Өөрөө ганцаараа яагаад ч энэ хүнийг дийлэхгүй янзтай. Аргагүй байдалд орсон Сяолю эцсийн аргаа хэрэглэн, газарт сөхөрч суугаад гуйж гарлаа.

Сяолю пад хэмээн газарт сөхрөн сууж, нус нулимсаа урсган,
- Ноёнтон минь, мөхөс би бол Чиншүй тосгоны нэгэн гэмгүй домч хүн билээ. Ууланд ирж, увидаст өвс л олж түүх гэсэн хэрэг. Мөнгө олох л гэж. Хоёр дүү маань эхнэр авах гээд л ... хэмээн өчиглөн гуйхад залуу цагаан өд, алтан залаат бүргэдийг илэн - Ерөндөг гэлээ.

Сяолю сандран газраар мөлхсөөр түүнд ойртож очин, хоёр гар дээрээ хор тайлах ерөндөгөө тавиад түүнд өргөн барилаа.
Залуу ерөндөгийг бүргэдэд өгөөд, сая доош харан Сяолюг ажиглан харлаа. 
- Миний энэ уналганы урьд өмнө нь идэж явсан хортой могойн тоог хэдэн арван мянга гэж хэлэхгүй ч арван хэдэн мянга гэж хэлж болно. Шюань Юаний ордны отчийн найруулсан хор ч түүнийг хордуулж дийлдэггүйсэн. Гэтэл Чиншүй тосгоны бага домчийг ийм сүрхий чадвартай гэж санасангүй гэлээ. 

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now