Холоос ирсэн гийчин хэмээх гурав дугаар бүлэг - 1

44 8 0
                                    


Гахай нядлагч Гао овогт Чүнь Тао гэдэг ганц охинтой. Батгат харин аав ээжгүй. Батгат, Чүнь Тао хоёр хуримлан суусны дараа Батгат бараг л Гао овогтийн төрсөн хүү болон хувирч байнга хадмындаа очиж ажил төрөлд нь тусалж байдаг болов. 

Аажмаар Батгат гэртээ байхаасаа илүү Гао овогтынд байх нь илүү их болж, Хуйчүнь домчийн газартаа бараг ажил хийхээ болилоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аажмаар Батгат гэртээ байхаасаа илүү Гао овогтынд байх нь илүү их болж, Хуйчүнь домчийн газартаа бараг ажил хийхээ болилоо. Шорлог,
- Гао овогт ч ёстой айхтар юм аа, охиноо хадамд гаргаж инжийг нь авсан хэрнээ нэмээд бас хүүтэй болоод авсан гэж Батгатыг шоолон цаашлуулна.
Сяолю, Хөгшин Мү хоёр харин тэр тал дээр дургүйцэж элдэв юм ярихгүй. Сяолюгийн хувьд ганц Арвандолоо л арван маапаантай тэнцүү санагдана. Хөгшин Мүгийн хувьд бол Батгат л аз жаргалтай, амар тайван амьдарч байвал болох нь тэр санагдана.
Нэгэн өдөр, Батгат гахай нядлагчийн охин Чүнь Таогаар түшүүлчихсэн орж ирэхэд Хөгшин Мү нүдэндээ ч итгэж чадахгүй гайхаж, Сяолю хөмсгөө зангидлаа.
Хэрвээ Батгат биш Шорлог хүнд зодуулчихаад ирсэн бол Сяолю гайхахгүй. Учир нь Шорлог хааяа хэрэг төвөг тарьж, тарьсан хэрэгтээ зохих шангаа хүртэх тохиолдол бий.
Гэтэл Батгат бол өөр хэрэг. Батгат бол хэдий харахад том биетэй, өргөн мөртэй, уужим ташаатай хүдэр эр боловч, юу хийж болох юу хийж болохгүйг сайн мэддэг, юуны өмнө хүнийг боддог хүн юм.  - Юу болох нь энэ вэ гэж Хөгшин Мү асуув.
Чүнь Тао хэл ам нь хөгжсөн айхтар хүүхэн, тэрээр Хөгшин Мүд хандан,
- Өглөө нэг хонь гаргаад, би цусыг нь айлд хүргэж өгөхөөр явж байсан юм. Тэгж явахдаа санамсаргүй нэг авхайг мөргөж орхисон. Би уг нь тэр авхайгаас уучлалт гуйсан. Зохих сүйтгэлийн төлбөр ч өгье гэсэн. Гэтэл тэр авхайн зарц охин биднийг элдвээр харааж та нар төлж дийлэхгүй гэсэн. Аав сандраад тэдэнтэй жоохон маргалдсан. Тэгээд л зодоон эхлээд, Батгат ах манай аавыг хамгаалах гээд өөрөө зодуулчихлаа хэмээн нулимсаа арчин өчлөө.
Чиншүй тосгонд яам тамгын газар гэж байдаггүй. Бүхий л дүрэм журмыг хэн хүчтэй нь мөрдүүлдэг газар юм.
Шорлог Чүнь Тао-ийн үгийг сонсоод эмийн ургамал түүдэг царилаа мөрөн дээрээ тохож аваад нүд ирмэхийн зууртгүй гаран гүйлээ. Шорлог багадаа их туранхай хүүхэд байсан бөгөөд Батгат үргэлж түүнийг асарч ханддаг байжээ. Гаднаас нь харахад тэр хоёр байнга хэрэлдэж зодолдож байдаг мэт ч үнэндээ бол төрсөн ах дүүсээс илүү бие биенээ гэдэг хүмүүс юм. 
Сяолю сандран, - Хөгшин Мү! гэхэд Хөгшин Мү түүнийг ойлгон бушуухан Шорлогийн араас гарч түүнийг даган явлаа.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now