Jeu du destin

113 15 0
                                    

Гадуур гарахдаа ч тэр сургуульд явахдаа ч тэр хувцаслалт нь яг адилхан бололтой.

"Сайн байна уу? Бизнесийн удирдлагын чиглэлээр сурагч солилцоогоор ирсэн Стэфани Бонхэйр." гээд цэнхэр үсээ хойш шидэхэд нь эрэгтэйчүүдийн уухайлах дуу танхимыг бараг доргиож байна уу гэлтэй.

Арга ч үгүй дээ, урт нарийхан хөлөн дээр өгзгийг нь арай гэж л халхлах хар савхин банзал тэр болоогүй үнэхээр тачаангуй харагдах кроп топ гээд үнэхээр тоглоом биш бололтой.

Өөртөө өгсөн амлалтаа санасан ч сургууль дээрээ би чинь сайн залуу шүү дээ? Тэр болоогүй найз охинтой...

Хичээл ч дуусч хөвгүүд бүгд түүн дээр овоорж байхад би тоосон ч шинжгүй тэнхимээс гараад найз охиныхоо тэнхим рүү яаравчиллаа. Өглөө ууг нь хүргэж өгөх байсан ч өчигдөрийнхөө асуудлаас болоод муухай үнэртэй хогийн савнаас ухаад гаргаад ирчихсэн юм шиг харагдмааргүй байсан болохоор тэгэс гээд өөрийг нь ирүүлчихсэн. Миний охин өнөөдөр ямар хувцас өмссөн юм бол доо?

Ангийнх нь үүдэнд ирчихээд бараг л танихгүй зөрөх шахсан охиныхоо гараас нь татаад өөр лүүгээ харуулахад үнэхээр санаанд оромгүй төрх угтах нь тэр.

Миний охин богинохон даашинз өмсөөд дээр нь савхи нөмөрчихөж. Нүүрээ ч бас будаад үргэлж шил зүүдэг байснаа болиод линз хүртэл зүүчихэж.

"Хонгор минь, чамайг бараг л танихгүй зөрөх шахлаа."

"Боль доо, зүгээр л хэв маягаа өөрчлөх санаатай л..."

Гараа бэлхүүсээр нь ороож тэврээд цуг алхахдаа чихэнд нь уруулаа нааж "Тэгвэл их зөв бодсон байна. Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна." гэж шивнэчихээд хацар дээр нь үнсэхээ мартсангүй.

Та нар энэ охиныг яадаг гэж санана. Өвөр дээр гарж суучихаад тэрүүгээрээ далимдуулж мөрнөөс минь хазчихаад ерөөсөө тавьдаггүй. Тэгээд дараа нь өөрөө хацар дээрээ хазуулж байгаа юм шт.

Тэвэрсэн чигтээ сургуулийн хажууханд байрлах кафе хүртэл явж тэндээ өдрийн хоолоо идчихээд би бэлтгэл рүүгээ Минжи гэрлүүгээ явахаар боллоо. Фестивал ойртчихсон болохоор Минжи ч гэсэн энэ долоо хоногтоо болзож амжихгүйг маань ойлгож байгаа л гэж найдъя даа.


Бэлтгэлийнхээ өрөөнд орж ирэхэд өнөө цэнхэр үст чинь манай гишүүдтэй инээд алдчихсан зогсож байх нь тэр.

"Манайхаан, бэлтгэл эхлэх болчихсон байгаа болохоор жиг жуг яриагаа дараад нь болоод одоо хөгжимийн зэмсгүүдээ барьцгаавал яаж байна?" гэх дуугаар минь Ёнжүн, Сонхүн хоёр цэнхэр үстийн хажуунаас холдож өөрсдийн байранд очих бол Сонү хэдийнээ бөмбөрнийхөө ард суучихсан биднийг л хүлээж байгаа аятай харагдана.

Deja Vu |PJS|Where stories live. Discover now