Les sentiments ne mentent pas

109 11 2
                                    

Магадгүй хамгийн хоосон мэдрэмж, амьдрал минь байсан нэгэн алс тэртээ явчихсан юм шиг. Үгүй ядаж царайг нь харахыг хүсэвч харлаа гээд миний таньдаг эмэгтэй биш харь улсаас ирсэн миний гэсэн бүхнээс алс тэртээ оршдог. Харцнаас нь хайр энэрэл биш хүйтэн хөндий байдал мэдрэгддэг. Одоо л үнэхээр шантарч байх шиг байна. Сүүлд завсарлага авснаас хойш хэдийн нэг сарын хугацаа өнгөрч энэ урт хугацааг сэтгэлийн шархаа эдгээх гэж өнгөрүүлэх зуур миний хайртай эмэгтэй хэдийнээ өөр нэгний ертөнцийг гэрэлтүүлээд явж байсан юм. Одоо ч болов очоод өөртөө буцааж авахыг хүсэвч тэгэх эрх нь байхгүй гэдгийг мэдэж байгаа учраас өөрийгөө хараах нь л миний хийж чадах ганц зүйл.

Салснаасаа хойш хичээлдээ огтхон ч очихгүй байсаар өнөөдөр л нэг юм очихоор шийдэж шөнөжин унтаж чадахгүй хөрвөөсөн орон дээрээ өмсөх хувцасаа гаргаж тавиад угаалгын өрөө орж сахлаа хусаад үсээ янзалж өмнөх өөрийнхөө төрхөмд очих гэж басгүй их хичээл зүтгэл гаргалаа. Яг л өмнөх шигээ, гэхдээ миний амьдралын гэгээ орж ирэхээс ч өмнөх үеийн Жэй болох гэж байна. Жинхэнэ тоглогч, найз охинтой болох талаар юу ч боддоггүй байсан тэр үерүүгээ дахиад нэг удаа.

Харин эсрэгээрээ миний хайртай байсан эмэгтэй өөр нэгэнд эрхэлж туниад жаргалтай амьдрах байлгүй гэсэн бодол тээгээд мартах хэрэгтэй бололтой. 

Сургууль дээр ирмэгцээ хүмүүсийн цуу ярианаас сургуулийн хамгийн төгс хосууд үерхээд ердөө сар болж байгаа гэсэн юм сонсчихоод хэн гэдгийг нь гайхангаа миний бодсон хүн биш байгаасай гэж гурвантаа дотроо залбирч гуйсны эцэст сургуулийн самбар дээр байрлах "Халуухан мэдээ" хэсгээс тэр хоёрын зургыг олж харахдаа хамаг итгэл минь нурж орхисон юм.

Ханыл "Жэй сонбэ, удаан уулзаагүй юм байна. Бараг сар болчихсон уу? Энэ хугацаанд яагаад хичээлдээ ирээгүй юм?"

Жэй "Хувийн шалтгаан гэх юм уу даа? Чи манай танхим гэсэн билүү?"

Ханыл "Ммхн, за ингээд хичээлтэй болохоор түрүүлээд явлаа шүү сонбэ."

Жэй "Ойлголоо, хичээл дээр чинь ойлгохгүй юм байвал асуугаарай, эрх биш төгсөх жил болохоор 2-р курсийн хичээлийг бол заагаад өгчихтэйгөө байгаа байх."

Ханыл "Хөөх ёстой их баярлалаа. Тэгвэл тэгж байгаад амралтын өдрөөр холбогдъё. Таны хаягыг авж болох уу?"

Жэй "Тэг дээ."


Хичээл дээрээ ирэхэд бүхий л багш нар гайхаж байсныг нуух юун, ууг нь өөрийнхөө хэн болохыг нилээн удаан нуусан юмсан. Одоо цаг нь болсон бололтой, болохгүй бол гэр бүлийнхээ нөлөөгөөр л энэ сарын хугацаанд үүссэн асуудлуудыг зохицуулна даа.

Deja Vu |PJS|Where stories live. Discover now