2

182 32 2
                                    



CHAPTER TWO
ШАЛИГ ЗАЛУУГИЙН ХЯМДХАН ОХИД

CHAPTER TWOШАЛИГ  ЗАЛУУГИЙН ХЯМДХАН ОХИД

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✭ ✭ ✭ ✭ ✭



Өглөөний найман цаг. Сөүл хотын Ганнам дүүрэгт орших тансаг зочид буудал мэт харагдах элит ахлах сургууль. Мөн хичээл орох хонх дуугарахтай зэрэгцэн юуг ч юм чалчин зогсох анги даасан багш.

Шаргал үс, богино банзал. Хэн ч харсан энэ өлөгчнийг багш гэж харахгүй биз.

Минут тутамд цаг харан суух үеэр ширээн дээр минь нэгэн утас дамжин ирж тавигдахад түүнийг нь авч харвал самбарын өмнө зогсох залуухан шаргал үст багшийн маань нүцгэн зураг харагдав. Тэгээд үргэлжлүүлэн цаана нь халтихан цухуйх гарыг томруулан харвал ихэд танил гар байсанд тэсэлгүй инээж орхих нь тэр.

- Хараал ид, Шим Жэюүн.

Ийн амандаа хэлээд сандлаа налан хойш харвал Жэюүн ихэд гэмгүй царайлан суух ба намайг харсан даруйдаа нүдээрээ ирмэсэн юм.

Түүний тарьж буй хэд дэх хэрэг, нүцгэн зургийг нь тарааж буй хэд дэх хүүхэн гэдгийг мэдэхгүй ч энэ удаагийнх тун сонирхолтой байсныг үгүйсгэж чадахгүй нь. Харамсалтай л юм, багш минь хөрөнгөтэй айлын эрх хүүг агнах гэж байгаад бүтэлгүйтсэн бололтой.


Шим Жэюүн анчин нь байснаас биш ан байж үзээгүй нэгэн.


Их үдийн завсарлагаан эхлэхэд Жэюүн инээсээр мөрөөр минь тэврээд алхах агаад бид сургуулийн гаднах цэцэрлэгт хүрээлэнг чиглэсэн юм.

- Ойрд ихэд хөгжилтэй байгаа харагдаад байсан чинь учир нь энэ байж.

- Ян Жонвон-той бооцоо тавьсан юм. Тэглээ ч тэр үнэхээр халуухан байсан, үнэн шүү.

Түүний яриан дунд мөрөөр тэврэх гар нь дарамт өгөөд байсан тул гарыг нь аажуухан холдуулав. Дэлхий дээрх хамгийн дарамттай зүйл яах аргагүй охидын харц. Харин Шим Жэюүн-тай явах үед үргэлж энэхүү дарамтыг мэдэрдэг нь үнэхээр дургүй хүргэм.

- Халуухан багшийгаа маргаашнаас харахгүй нь дээ. Жонвон аль хэдийн зохицуулж байгаа байлгүй.

- Зүгээр дээ, намайг нэг хүнтэйгээ нэгээс илүү удаа хурьцаж байхыг харсан юм уу?

- Гаж амьтан.

Гайхалтай нь тэр худал хэлээгүй. Нэг хүнтэйгээ хоёр өглөө сэрсэн удаа түүнд байхгүй. Мөн энэ сургуульд шалиг залуугийн хямдхан охидын эгнээнд долоо хоног бүр охид нэмэгддэг гэдэгт ч гайхах зүйлгүй. Шалиг залуу нь Шим Жэюүн болохоор.

Хэдэн арван үеэрээ дээд зэрэглэлийн хуульчийн гэр бүлийн гишүүн атлаа ёс зүй гэх зүйлийн хэлтэрхий ч байхгүй тэрээр зугаа цэнгэлийн их далайд живсэн нэгэн. Гэсэн хэдий ч дүн нь хэзээ ч эхний таван байраас бууж байгаагүй нь тун сонирхолтой.


Үргэлж хүзүү нь дээрээ шимүүлсэн сорвитой ирдэг түүний замбараагүй өмссөн дүрэмт хувцасны энгэрээс өдөр бүр өөр сүрчиг үнэртдэг гэдгийг үгүйсгэж чадахгүй нь.

Тийм учраас л чухамдаа түүний сэтгэлдээ чин үнэнчээр хайрладаг нэгнийг хэн ч мэддэггүй юм.

chaconneWhere stories live. Discover now