3

131 36 1
                                    




CHAPTER THREE
ХҮН ДҮРСТЭЙ АДГУУС

CHAPTER THREE ХҮН ДҮРСТЭЙ АДГУУС

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✭ ✭ ✭ ✭ ✭



Сургуулийн тусгай амралтын өрөөний үүдийг нээхтэй зэрэгцэн видео тоглоомын дуу явах ба өрөөний голд байрлах буйдан дээр Жонвон амандаа талх зуусан чигтээ тоглон хэвтэж байснаа бид хоёрыг ирснийг мэдмэгцээ дээш өндийв. Энэ хооронд Жэюүн унтахаар массажны сандал руу явах бол Жонвон над руу харсаар тагт руу толгой дохиход түүний араас алхсан юм.

Тэрээр халааснаасаа хайрцаг тамхи гаргаж ирэн аманд минь нэгийг зуулгаад өөрөө нэгийг зуусны дараагаар минийхийг асааж өгөхөөр асаагууртай гараа ойртуулахад би түүнд дөхөж өгөхдөө хэсэг нүд рүү нь харав.


Тэр ямар ч нүүрний хувиралгүй нэгэн. Үзэсгэлэнтэй нүдтэй атлаа харц нь гүн ангал мэт харанхуй.


Тагт хоёр давхарт байрлах ба сургуулийн хөл бөмбөгийн талбай руу хардаг тул тоглож буй хүүхдүүдийг ажиглан анир чимээгүйд тамхиа сорцгооно.

Жонвон-ы хүрэн бор үс наранд гялалзаад байсан тул ихэд сонирхолтой санагдаад үсэнд нь хүрэхээр дөхтөл доош тонгойж өглөө. Арван жилийн нөхөрлөлийг туулсан тул нэгнийхээ үйлдлийг үггүйгээр мэддэг болсон нь энэ.

Үсийг нь илж дуусаад зогсож байтал Жонвон дууссан тамхиа тагтнаас доош шидэж орхив. Гайхан түүн рүү асуулт эрсэн харцаар хартал миний дуусах дөхөж буй тамхийг мөн адил доош шидэх нь тэр.

- Доор цэвэрлэгч явж байна.

Гараа эрүүндээ тулан доош хартал хичээлийн эрхлэгч явж байсанд Жонвон руу хальт муухай харчхаад буцаад эрхлэгч рүү хартал тэрээр ихэд ууртай бидний тамхины ишийг аван ийш тийш хэний хийсэн хэрэг болохыг асуун хашхирах агаад хүүхдүүд толгой сэгсрэн зугтацгаана.

Эцэст нь тэрээр дээшээ харан бид хоёрыг тэр тусмаа Жонвон-ыг буюу захирлынхаа хүүг олж харсан даруйдаа хоолойгоо засан халзрах дөхсөн толгойгоо илээд "Та хоёрынх бололтой?" хэмээн асуусанд Жонвон дахин түүний хажуу тал руу шүлсээ хаяж "Цэвэрлээд өгөөрэй ноён Бён" гэж хэлчхээд эргэхэд эрхлэгчийн аажуухан "Ойлголоо" гэх нь сонсогдов.



Тэр их хэрцгий. Хүнийг өрөвдөх, хүндлэх, уучлах гэсэн сэтгэл хөдлөлгүй. Нэг үгээр адгуус гэхэд буруудахгүй.

Хамгийн чухал нь энэ газар, энэ сургууль, багш нар, ажилчид бүгд түүний өмч. Магадгүй түүний өмч болчихвол зугтах гарц үгүй биз.




























А/N: тусгай гэдэг үг орж ирээд байгааг анзаарч байгаа байх аа. Хэрвээ тусгай гэж байвал зөвхөн манай дөрвийн л хэрэглэдэг, ашигладаг, өмчлөх зүйл л гэж ойлгож болно оо.

chaconneWhere stories live. Discover now