8

130 36 2
                                    



CHAPTER EIGHT
АРААТНУУДЫН ОГТОЛЦОЛ

CHAPTER EIGHTАРААТНУУДЫН ОГТОЛЦОЛ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✭ ✭ ✭ ✭ ✭



Шөнийн цэнгээний газрын арын өрөө рүү явдаг харанхуй хонгилд хоёр талын ханаа налан нэгэн рүүгээ ширтэн зогсох залуу охин хоёр. Тэдний өндөр нэлээдгүй зөрүүтэй байх ба охины арзайж орхисон үсийг янзлахаар залуу гараа сунгатал охин бултчихав.

- Саяны явдлыг болоогүйд тооцъё, хэдэн вон хэрэгтэйв? Зуу, хоёр зуу?

Залуу ойлгоогүй бололтой толгойгоо гилжийлгэтэл Жиа санаа алдан үргэлжлүүлсэн юм.

- Надтай үнсэлцсэн гэх яриа сургуульд тараахгүйн тулд чиний амыг хэдэн саяар таглах хэрэгтэй юм гэж байна.

- Магадгүй таван зуу?

- Данс?

Таван зуу саяыг таван зуухан вон мэтээр ярин утсаа гаргаж ирээд шилжүүлэхэд бэлдэх охиныг хараад залуу инээвхийлэх нь тэр.

- Чиний мөнгө надад хэрэггүй дээ, оронд нь миний нэрийг цээжлээд ав. Пак Жунсон.

Нэрээ үе бүрчлэн хэлэх түүнийг Жиа гайхан харах зуур араас нь Жонвон дуудах нь сонсогдох агаад тэрээр ирсэн даруйдаа охины үсийг нь янзалж, хүрмээ ч тайлан өмсгөж өгөв.

- Гадаа Сонхүн Жэюүн хоёр ирчихсэн.

Жонвон-ыг ийн хэлэхэд Жиа "явцгаая" хэмээн толгой дохисныхоо дараа Жунсон руу харц шидэж "Дараа ярилцъя" гэх бөгөөд залуу хүү ч инээмсэглэн ойлгосноо илэрхийлнэ.

- Жонвон-аа тэдэнд битгий хэлээрэй.

Машины зогсоол руу явах зуураа охин санаа алдан алхах аж. Харин Жонвон хариу хэлэлгүй явах ч Жиа санаа зовсонгүй. Ян Жонвон үргэлж Чүэ Жиа-гийн тал байсаар ирсэн нэгэн учир.

Зогсоолд ирэхэд бентлей маркийн саарал машин дотроос Сонхүн бууж ирэн улайсан хацартай зогсох түүнийг анзаарав бололтой эрүүнээс нь барин хацрыг нь цаашлаад будаг нь хажуу тийш болж арилсан уруулыг нь ажигласан юм.

- Хэн чамд гар хүрч зориглоов?

- Санаа зоволтгүй ээ, Жонвон зохицуулсан.

Сонхүн Жонвон руу харахад тэрээр толгой дохин машинд суух бөгөөд "Тийм байх нь, гэхдээ энэ уруул" гэсээр яриагаа үргэлжлүүлэн охины уруулын будгийг эрхий хуруугаараа нэг мөсөн арчиж орхих нь тэр.

- Санаандгүй арилсан биз. Манай жолооч ирсэн гэнэ, маргааш уулзацгаая.

Жиа мэдэн будилсаар ярианы сэдэв солин хажууханд нь харагдах өөрийн унаа руугаа гүйх шахам очиж гэрийн зүг хөдлөв. Энэ хооронд Сонхүн хөмсгөө зангидсаар машиндаа суухаасаа өмнө цэнгээний газрын үүдэнд зогсох нэгнийг олж харсан нь Пак Жунсон байсан юм. Мөн тэд тийм гэхийн аргагүй харцаар нэгнийгээ ширтэх аж.

- Тэр хэн гээч новш нь юм?

Залуу машиндаа суугаад удалгүй Жонвон-оос ийнхүү асуух бөгөөд Жонвон ч цонхоороо Жунсон-ыг харлаа.

- Мэдэхгүй юм даа, гэхдээ манай сургуулийнх гэдэг нь гарцаагүй.

- Харц нь таалагдахгүй байх чинь.

Мянган жилд ганц удаа нэгэнтэйгээ тааралддаг анаконда болон кобра гэх аймшигт араатнууд. Ялагдахгүйн тулд нэгэндээ юуг ч хийх мэдэх хоёр оршихуй.







































А/N: за ерөнхийдөө эхлэл хэсгүүд дуусаад өрнөл хэсгүүд рүүгээ орж байна даа.

chaconneWhere stories live. Discover now