7

140 38 6
                                    





CHAPTER SEVEN
БАСС ГИТАРЫН ҮНСЭЛТ

CHAPTER SEVENБАСС ГИТАРЫН ҮНСЭЛТ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✭ ✭ ✭ ✭ ✭


- Дахиад нэмж авах уу?

Сөүлээс зайдуу байх амьд хөгжмийн тоглолттой нэгэн цэнгээний газарт Жонвон Жиа хоёр байх ба тэдний нэг бус удаа орж байгаа газар гэдэг нь илт. Жиа-г бүжгийн талбай руу явсны дараа Жонвон уух зүйл нэмж авахаар болсон юм.

Тайз нь дээрх хөтлөгч өнөөдрийн дуулах хамтлагийг зарлах ба алга ташилт дуусмагц хөгжмийн зэвсэг барьсан таван залуу гарч ирэх нь тэр. Хачирхалтай нь тэд бүгд янз бүрийн баг зүүсэн байх бөгөөд амьтны дүрстэй байв. Мөн Жиа энд ирэх үедээ өмнө нь хэзээ ч тайзанд ингэж ойрхон зогсож байсангүй.

Удалгүй хөгжим ч дуугарч эхлэх ба Жонвон зогсохыг хүссэнгүй охины гарт шар айраг атгуулаад өөрөө ширээ рүүгээ буцаж түүнийг холоос ажиглан суув.

Охины шулуун урт хар үс, өмссөн богино бор даашинз болон амталж үзмээр уруул нь хэнийг ч өөртөө татмаар. Харин Жонвон түүнийг хамгаалах үүрэгтэй мэт үргэлж хажууд нь байдаг нь үнэн.

Рок гэмээр хөгжмийн аянд бүжиглэн зогсоход нь охины үеийн залуу түүн рүү нэлээн ойртсоор түдэлгүй гараас нь бариад авлаа.

- Ганцаараа яваа бололтой, надтай явах уу?

Танихгүй залуу Жиа-гийн чихэнд ийн шивнэсэнд дургүй нь хүрч багагүй хүчтэй түлхтэл согтуу тэрээр газар унаж, үргэлжлүүлээд босож ирэн охиныг алгадах нь тэр.

Дахин ам нээж "Галзуу хүүхэн бэ!" гэсээр гараа далайхад охин арагш ухартал хэн нэгний цээжийг мөргөж харвал тайзан дээр могойн баг зүүж басс гитар тоглох нь харагдсан хамтлагийн гишүүн байсан юм. Жиа-г аюулд орсныг хараад дуугаа зогсоож тайзнаас үсрэн бууж ирсэн нь энэ аж.

Өнөөх басс гитарчин багаа авч үсээ янзлан Жиа руу харах бөгөөд Жиа ч түүнийг таньсан юм. Сонхүн тэр хоёрыг нууцаар ажиглаж байсан тэр нэгэн танихгүй сурагч.

- Миний найз охин юмсан.

Залуу хүү охины бэлхүүсээр нь тэврэх бөгөөд согтуу залуу мөчөөгөө өгсөнгүй "Хэн батлах юм" хэмээсэнд гэнэтхэн л өмнө нь зогсох хоёрын уруул нийлсэн харагдав.

Жиа ч уусан зүйлдээ багагүй халсан бололтой гитарчин залуугийн өөдөөс үнсэлцэх бөгөөд удалгүй залуу үнсэлтээ салгаад охиныг хөтлөн арын өрөө рүүгээ дагуулсан юм.

Энэ хооронд тэднийг холоос ажиглаж байсан Жонвон гараа халаасандаа хийн явсаар гайхан үлдсэн согтуу залуугийн өмнө очиж үгийн зөрүүгүй шанаадан унагааж дээрээс нь хэд дэвсэлнэ. Үүний дараа түрийвчнээсээ зуун саяын чек гаргаж ирээд толгойгоо барин хэвтэх залуу руу шидэж "Асуудал үүсгэхгүй гэж найдъя" хэмээгээд Жиа-гийн араас явлаа.

Нэг нь цэнгээний газрын хөгжимчин, нэг нь тэрхүү цэнгээний газрын байнгын үйлчлүүлэгч. Магадгүй танихгүй танилууд гэх нь зөв биз.

chaconneWhere stories live. Discover now