9

152 41 2
                                    



CHAPTER NINE
ЯНХАНУУДЫН ДЭН БУУДАЛ

CHAPTER NINEЯНХАНУУДЫН ДЭН БУУДАЛ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✭ ✭ ✭ ✭ ✭





Охидын ариун цэврийн өрөөний толинд уруулаа өнгөлөн зогсохдоо энэ уруулаараа Пак Сонхүн-ыхаас өөр уруул үнссэн гэдэгтээ багагүй өөртөө зэвүүцэв. Өөрийгөө янхан мэтээр мэдрэх нь тийм ч таатай биш юм.

Ийн бодсоор хажуу тийш эргэтэл цамцны цаанаас нойтон зүйл мэдрэгдэх нь тэр. Хажуугаар зөрсөн уран зургийн клубийн охин будагтай усаа ханцуйн дээр асгасан нь энэ.

-Яадаг билээ Жиа, үнэхээр уучлаарай би угаагаад өгье. Үгүй ээ, шинийг авч өгье.

Өнөөх охин гараа хавсарсаар уучлалт гуйх ба хэдий цохиод авмаар байсан ч саяхан сургуулийн хүчирхийллийн асуудалд холбогдсон гэдгээ санан гүнзгий амьсгаа авав. Тэгээд охины нэрийг нь энгэрийн тэмдэг дээрээс нь уншчихаад "Брунелло Кучинелли брэндийн намрын шинэ загвар хорин мянган доллар" гэж хэлтэл түүний байтугай хажууд хэрэгт дурлаж буй охид ч ам ангайх нь харагдана.

-Зүгээр дээ төлөх шаардлагагүй.

Инээмсэглэн хэлчхээд угаалгын өрөөнөөс гарахдаа утсаа гаргаж ирэн Жонвон руу "Ан Сүвон, зургийн клуб. Дахиж түүнийг хармааргүй байна" хэмээх зурвасыг илгээгээд дээш хартал уулзах санаатай хүн зогсож байсанд гараараа араас дагаж явахыг шаардсан юм.

Пак Жунсон-тай хамт байгаа гэдгээ хүмүүст харуулахыг хүссэнгүй тул хүнгүй ангийг чиглэх бөгөөд тэрээр иштэй чихэр амандаа зуусаар чимээгүй явах аж.

- Алдарт Чүэ Жиа намайг их сонирхож байгаа бололтой, хүнгүй анги руу хоёулхнаа ороод л.

- Одоогоор янз бүрийн яриа тараагүй байхыг бодоход чи үнэхээр амаа татах юм шиг байна. Тиймээс зүгээр сануулах гэсэн юм. Дахиж надаар оролдвол чи энд биш шорон эсвэл эмнэлгийн өрөөнд байх болно шүү.

Анхааруулж хэлсэн үгс маань түүнийг айлгасан үгүйг хэлж мэдэхгүй юм. Мөрөө хавчихаас өөр үйлдэл үзүүлээгүй болохоор.

Санаа алдан ангиас гарахаар зэхтэл Жунсон гараас барин зогсоож удалгүй хүрэм цамц хоёроо тайлаад эхлэх нь тэр. Гайхан харж зогстол "Өнөөдөр сурагчдын өмнө илтгэл тавин гэж сонссон юм байна. Ийм цамцтай гарах гэсэн юм уу?" гэв.

Утасны цагаа харвал тоглоом ч үгүй хэдхэн минутын дараа шилдэг сурагчийн илтгэл тавих цаг минь болох гэж байсанд удаан бодсонгүй цагаан цамцыг нь авлаа.

Энэ үед түүний царайг анх удаа ингэж тогтож харсан юм. Нүүрний бүх хэсэг нь хурц гэхэд буруудахгүй байх. Эрүү, хөмсөг, нүд мөн уруул нь.

- Баярлалаа.

Жунсон-ыг ангид үлдээн хаалгаар бүрэн гарч амжаагүй байтал хонгилын үзүүрт тэврэлдэн үнсэлцэх хоёр хүний дүрс үзэгдсэнд хараагүй царайлан явахыг хүсэвч танил нэр дуулдсанд бие минь мөс мэт хөлдөж орхив.


Хараал ид. Пак Сонхүн байсан юм.


Түүний ашиглаж буй ээлжит охин бололтой. Магадгүй бизнес хамтрал хийх хэрэг гарсан биз. Хаалганы бариулыг чанга атган тэдний зүг харж байтал Сонхүн-ий амнаас "Би чамд хайртай" хэмээх өгүүлбэр гарах нь тэр.


Энэ нандин үгийг надад хэлж үзээгүй атлаа хэн нь мэдэхгүй өлөгчинд хамаагүй хэлдэг байх нь.


Тэдний янаглал дуусаж нааш ирэх нь харагдсанд дээгүүрээ одоог хүртэл шалдан зогсох Жунсон-ы өөдөөс очин гараараа хүзүүг нь ороож уруулыг үнсэж эхлэв. Жунсон инээмсэглэн бэлхүүснээс бариад "Үг үйлдэл хоёр чинь зөрөөд байна шүү хатагтай" гэсэнд "Амаа татаад үнсэлц" гэв.

Түүнтэй үнсэлцэх зуур сормуусыг маань нулимс норгож байгааг мэдэрсэн юм. Мөн Жунсон-ы харц хэн нэгэнтэй тулж байгааг ч мэдэрсэн юм. Онгорхой орхисон хаалгаар Пак Сонхүн биднийг харсан нь гарцаагүй.

Үүний дараа Жунсон үнсэлтээ салгаад нулимсыг маань гараараа ихэд болгоомжтой арчиж өгөв.

- Нулимс амтагдсан гашуун үнсэлт муугүй л юм.







Мөнгө болон эрх мэдэлийн өрсөлдөөн өрнөдөг ертөнцөд шууд бус бие үнэлэлт байсаар ирсэн зүйл. Өөрөөсөө хүчтэй нэгэнд өөрт байж болох бүх юмаа үнэлж хариуд нь хүссэнээ авдаг болохоор.

Тиймээс л энэ сургууль дэн буудал, сурагчид янхнууд мэт байсаар ирсэн. Эцэст нь гэхэд Чүэ Жиа би ч мөн ялгаагүй байж.

chaconneWhere stories live. Discover now