4

126 34 2
                                    



CHAPTER FOUR
ХОРТ МОГОЙН ХИЛЭН

CHAPTER FOURХОРТ МОГОЙН ХИЛЭН

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✭ ✭ ✭ ✭ ✭

Нар жаргах нь үзэгдэх тэнгэрийн хаяаг ажиглан цонхоор харан суухад багшийн тарах зөвшөөрөл сонсогдож бушуухан цүнхээ аван ангиас гарав.

Франц хэлийг чөтгөр аваасай.

Өнөөдөр хэлний хичээлүүд ордог тул бүх ангийн орой тардаг өдөр. Тийм учраас л оройны есөн цаг болж байхад сургуулийн хонгил дүүрэн байгаа аж. Гэтэл төдөлгүй хүүхдүүд ямар нэгэн юмнаас бултаж буй мэт хоёр хана руугаа шахаж зогсох нь тэр.

Ойлгомжтой, Пак Сонхүн айлчилж байгаа хэрэг.

Ардаа бадриун чийрэг хөлбөмбөгийн шигшээг өөрийнхөө хамгаалагч мэтээр дагуулан явах тэр. Магадгүй өөгүй тэгш царай, цас мэт цагаан арьс, төгс хөгжсөн биендээ хир халдаахгүй байх арга нь энэ биз.

Энэ үеэр халаасандаа гараа хийн алхах түүний өмнө нэгэн охин хөндөлсөн зогсох аж. Араас нь сайтар харвал ерөнхий сайдын бага охин байсанд өөрийн мэдэлгүй хөмсгөө зангидав.

- Сонхүн-аа, надтай болзоонд яв. Татгалзвал юу болохыг мэдэх байлгүй.

Дэврүүн охины тушаасан өнгөөр хэлэх үгс нь Сонхүн-д таалагдсангүй бололтой санаа алдан толгойгоо хойш гэдийлгэнэ. Тэгээд үргэлжлүүлэн охины баруун чихэнд ойртон доош тонгойгоод "Татгалзвал юу болох юм? Сайндаа л эцэг чинь манай корпорацид сануулга өгч чадах биз. Эцгийн чинь сонгуулийн зардал хаанаас гарсан гэж бодоов?" гэснээ охиныг нөгөө тийш нь буюу над руу харуулж зогсоосон юм.

Татгалзсан хариу авснаасаа болж шүдээ зуун зогсох охинтой харц тулгарсан чигтээ зогсоход Сонхүн алхасаар өмнө минь ирээд нэг гараараа хүзүүнээс барьсаар уруул дээр минь үнсэж орхив.

Хөөрхий охинд хоёр дараалласан татгалзсан хариу өгөхөөр шийдсэн бололтой, хэрцгий юм.

- allons-y madame.

Үнсэлтээ дуусгаад тэрээр зангидсан байсан хөмсгийг маань хуруугаараа тэнийлгэж ийн Францаар хэлээд гараас хөтлөн цааш явах бол би түүнд хөтлүүлсэн чигтээ нүднийхээ булангаар өнөөх охин руу харсаар инээмсэглэл тодруусан юм.



Дүрэм байгаа газар дүрмийг зохиодог нэгэн байх нь ойлгомжтой хэрэг. Харин ширэнгэн ойд дүрмийг анаконда зохиодог юм. Байж болох хамгийн харгис аргаар олзоо барьдаг учир.

Тэрхүү анаконда хүн байсан бол Пак Сонхүн байх байсан биз.






















*allons-y madame - явцгаая хатагтай.

chaconneWhere stories live. Discover now