CHAPTER TEN
ӨӨР ЭРИЙН ҮНЭР✭ ✭ ✭ ✭ ✭
- Нэр нь Пак Жунсон, Америкийн иргэншилтэй. Өөр мэдээлэл алга.
Ийн хэлсээр Жонвон амралтын өрөөний ширээ лүү Жунсон-ы хувийн хэргийг шидэх бол Сонхүн хөмсгөө зангидан буйдан дээр сууна.
- Сонирхолтой л юм, чамд олдохооргүй нууц мэдээлэлтэй хүн байна гэдэг.
- Хэн гэдгийг нь сайн мэдэхгүй ч захирал ингэтлээ мэдээллийг нь нуусныг бодоход аюултай нэгэн бололтой.
Сонхүн түүний үгийг сонсоод хөмсгөө улам зангидсаар "Тэгээд? Намайг болгоомжил гэх гээ юу?" гэхэд Жонвон халааснаасаа тамхи гаргаж ирэн "Битгий алчхаарай л гэх гэсэн юм, ерөнхийлөгчийн нууц хүү байх ч юм бил үү?" гэв.
Жонвон-ы хэлсэн ёжтой үгс таалагдсангүй бололтой тэрээр огцом дээш босож хаалганы зүг явахад гаднаас Жиа орж ирэх нь тэр. Охин залуугаас айж байгаа гэлтэй хажуугаар нь доош харсаар зөрөх гэхэд Сонхүн мөрнөөс нь барин хана руу шахаж зогсоох бөгөөд Жонвон-ыг гарахыг хүсэв.
- Өвдөөд байна Сонхүн-аа.
- Тэр өдөр шөнийн цэнгээний газарт ч гэсэн Пак Жунсон-тай үнсэлцсэн байна, тийм үү?
- Уучлаарай.
Үнэн хэрэгтээ Жиа юунд уучлалт гуйж байгаагаа ойлгосонгүй зогсох аж. Тэд албан ёсны үерхдэг харилцаатай хүмүүс биш. Мөн Пак Сонхүн хэзээ ч өөр охинтой явж ирээд Жиа-гаас уучлалт гуйж байсан удаагүй. Чухамдаа хэний ч өмнө эрхэмсэг бардам байдаг Чүэ Жиа-гийн төрх Пак Сонхүн-ий өмнө замхран алга болдогт бүх учир оршин буй.
- Ихэд зоригтой миний араар өөр залуутай үнсэлцээд байсан Чүэ Жиа хаачив?
Ийн хэлээд охины уруул руу харсаар "Чадахгүй байж хэнд хамаагүй хормойгоо сөхөх хэрэггүй. Чамаас өөр эрийн үнэр үнэрлэмээргүй байна шүү" гэж хэлээд үргэлжлүүлэн түүнийг шунаглан үнсэж төгсгөлд нь охины уруулыг цус гартал хазчих нь тэр.
- Орой уулзъя.
Үүний дараа Сонхүн ариун цэврийн өрөөнд нүүрээ хүйтэн усаар угаан зогсох бөгөөд түүний ард Пак Жунсон хувцсаа янзлан зогсож байхыг толины тусгалд харсан юм.
Тэгээд үсээ арагш нь усаар норгон илээд гараа халаасандаа хийн Жунсон руу эгцлэн зогсож "Чи байх нь ээ" гэв. Харин Жунсон савхин хүрмээ янзалсан чигтээ асуулт эрсэн харцаар харна.
- Юу гээч чиний хэн байх чинь надад хамаагүй, гэхдээ миний зүйлээр оролдох хэрэггүй.
Анхааруулж хэлэх ширүүн үгэнд Жунсон урагш алхан Сонхүн-тай улам ойртож зогсоод инээвхийлэх нь харагдав.
- Нэгт миний хэн байх чамд хамаатай л байх болов уу. Хоёрт Чүэ Жиа-г найз залуутай гэж сонсоогүй юмсан.
Сонхүн нүдээ анин түүний үгийг үл тоон "Сүүлийн анхааруулга шүү" гэж хэлээд хаалгаар гарахаасаа өмнө арагш эргэж харан "Анхааруулга үл тоовол амьдралтай чинь ярих болно гэж ойлго" хэмээсэн юм.
Энэ үеэр ариун цэврийн өрөөний хамгийн цаад талын хэсэгт ээлжит охинтойгоо зугаацаж байсан Жэюүн тэдний яриаг сонссон байх ба урд нь тачаадан зогсох охины хөхийг базсан чигтээ нүүрэндээ инээмсэглэл тодруулах аж.
- Сонирхолтой явдал ч болох нь дээ, хэн дээр бооцоо тавьдаг юм билээ?
А/N: Пак Жунсон яг хэн юм болдоо, тийм ээ ><