Шөнөжин Юн Жонханд баригдахгүйхэн нэг сар тэсчих арга бодсоор эцэст нь саравчтай малгай бас маск бодож олсон. Гэхдээ амжилт олно гэдэг юу л бол. Гэрт нь үйлчлэгч нь учиргүй алдартай хүн аятай л малгай масктай яваад байвал бүр л сэжиглэх байлгүй.Хабин ажлаасаа гарах хэрэгтэй байгаагаа хамгийн анх уулзсан эгчид хэлсэн ч дахиж хүн олох зав зайгүй гэдгээ учирлаж ядаж нэг сар түүнийг ажиллахыг шаардсан юм. Ямар ч аргагүй болсон Хабин ажлын хувцсаа өмсөөд өрөөнийхөө хаалгаар шагайн гэрийн эзнийг байгаа үгүйг шалгана.
- сайн уу? Чи нөгөө шинэ үйлчлэгч үү?
Хабиныг гал тогоо руу орвол түүний үеийн гэмээр хоёр бүсгүй түүнтэй адилхан хувцастай зогсож байх аж. Хабин гайхаж түүнээс гадна дахиад хоёр үйлчлэгч байгаа гэдгийг сая л мэдэв.
"Нөгөө... та хоёр ч бас энд хонож ажилладаг уу?"
Өчигдөр ерөөсөө таараагүйгээ бодож асуух аж.
- Бид хоёр өглөөнөөс орой хүртэл л ажилладаг~
Энэ гэрт шөнө, хуучин найз залуутайгаа хоёулахнаа үлддэг гэдгээ мэдсэн Хабин уртаа санаа алдав. Нөгөө хоёр бүсгүйн нэг нь Хабинд хийх ёстой ажил юу юуг анхаарах зэргийг сайтар зааж өгнө.
- а, тийм- эзэнтэн халуун ногоотой хоол сайн иддэггүй болохоор халуун ногоог нь үсрээд л нэг халбага хийж байгаарай, дүүрэн ч биш бага ч биш!
Юн Жонхан, халуун ногоотой хоол санаандгүй амсчихаараа ёстой хөөрхөн болчихдог сон. Хамар нь улайгаад, байдгаараа нүд нь томроод л.
Дээд талын өрөөг Хэми гэх бүсгүй цэгцлэх үүрэгтэй юм гэнэ. Харин доод давхар болон угаалгыг Хабин болон Еэри хариуцхаар боллоо.
Тоос арчин зогссон Хабин, ширээнийх нь шүүгээ нээлттэй байгааг анзааран очин хаах гэвэл, Жонхантай хамт авхуулсан байх тэдний зураг байх аж. Хабин санаа алдан хэсэг бодолдоо дарагдан суув.
Анх уулзахдаа дараа уулзхын тулд гээд үсний боолтыг минь авч явж байсныг нь санаж байна. Өдөр бүр л иштэй чихэр халааслаж ирээд уурлах гэхэд минь задлаад ам руу хийчихдэг байж билээ, одоо бодоход зүгээр л намайг үглэхэд дургүй байдаг байж л дээ.
- а, эзэнтээн-
Гэртээ ирсэн Жонхан үүдэнд Еэритэй мэндлэн зогсож байх аж. Хабин сандран үсээ задгайлж өчигдөр орой яарч тавьсан муруй урд талын үсээ унжуулан тавив. Өөрийг нь танихгүй гэж бодож аргаа баран тавьсан нь энэ юм.
Жонхан "аа тийм, өнөөдөр манай найзууд ирнэ~ гэр жоохон заваарч магадгүй л байх... өмнөөс нь түрүүлээд уучлалт гуйя~ "
- Зүгээр дээ, эзэнтээн~ а, шинээр ирсэн үйлчлэгч нэр нь Хаб—
"Хаби! Хаби гэдэг.. хэхэ таатай байна~"
Сандарсан Хабин нэрээ өөрчлөн Жонханд хүндэтгэл үзүүлэн бөхийн мэндлэв. Еэри гайхаж Хабин руу харах ч юм хэлсэнгүй. Жонхан үл ялиг инээвхийлээд өрөөндөө орлоо.
- чи яагаад нэрээ буруу хэлчихэв?
Хабин инээвхийлэн "угаасаа намайг Х-Хаби гэдэг юмаа~ манай найзууд"
Еэри толгой дохиж тэд оройны үдэшлэгт нь зориулж гэрийг янзлахаар болов. Хэми ч бууж ирж Еэри сонссоноо хэлвэл Хэми бага зэрэг уцаарлаж байв.
Хэми- ёохх, эзэнтэний найзууд ямар аймар гээч~ Хабин аа, үнэхээр ... заавал тэсэж гараарай!
Хабин дуртай дургүй инээвхийлээд уртаа санаа алдав.
Жонханы найзууд гэхээр ... Сынгван Жошуа .. Сынчол ээ бурхан минь Квон Сүнён хүртэл ирэх нь ээ! Тэр намайг үсээ өнгө өнгөөр будсан байсан ч таних л байхдаа.
Ямар үйлийн үрээрээ энд ажилд орчихов оо!
Ad/ Бүр муур хулгана болж байгааг нь бодсон инээд хүрээд үхлээ 😆
22 цагийн алдад дахиад нэг хэсэг болж өгвөл оруулнаа~
YOU ARE READING
-전남친-
FanfictionИтгэж байсан. Намайг гэдэг чамд. Гэхдээ чиний нэрнээс бусад бүх зүйлс чинь худлаа гэдгийг мэдсэн ч ... дахиад л итгэхийг хүссэн. -зүрхэнд минь амьдарч байсан чамайг хичнээн гаргахыг хүссэн ч чадаагүй, чамайг одоо ч дотроос минь үгүйлсэн хэвээр-