Сүмин хаалга саван гарахтай зэрэгцэн Жонхан үсээ янзлан өрөөнөөсөө гарч ирж буй. Тэрээр эргэн тойрноо ажиглан Хабиныг хайн зогсоно. Оройныхоо хоолыг бэлдэж зогссон хоёр дээр очиж Хабиныг яагаад харагдахгүй байгааг лавлах аж.- Хабин ажлаасаа гарчихсан~
Еэри хэлвэл Жонхан хөмсгөө зангидаж, хаашаа ч юм яарсаар машины түлхүүрээ шүүрээд гараад явчихав. Хэми Еэри хоёр бие бие рүүгээ харж зэрэг шахуу санаа алдах нь тэр.
- Эзэнтэн ч гэсэн Хабинд хайртай хэвээрээ л юм байна!
Хэми хэлвэл Еэри толгой дохиж нууцхан тэднийг дэмжиж буйгаа хэлнэ.
••••
Гэрийнхээ хаалгыг нээж ороод л шуудхан нулимсаа зөнд нь хаяж цурхиран уйлж эхлэх Хабин. Цээжээр нь хатгуулж яагаад ч юм хоосон оргих түүний сэтгэл зүрх хүнд оргиж дотроос нь юу ч юм нэхсээр л.
Яагаад дандаа би л уйлж хоцордог нь юм бэ. Яагаад худлаа найдвар төрүүлж хүний сэтгэлээр тоглож байгаа юм бэ.
Юн Жонхан~ үзэн ядаж байна... одоо ч үгүйлээд байгаа өөрийгөө ч ялгаагүй! Үзэн ядаж байна.
Хабин орлуугаа гуйвж дайван алхсаар очиж уйлж хэвтэж байгаад нэг мэдэхэд л унтаад өгсөн байх аж.
Бүхэл бүтэн хүнийг яаж тийм хурдан мартах вэ дээ. Юу ч юм зүүдлэж үл ялиг жуумалзах нь өрөвдөлтэй. Түүний хувьд амьдрал нь тэр чигтээ Юн Жонхан байсан юм.
[Хабин 18- настай, Жонхан 20-настай үе]
- Энэ сургууль руу л орно доо!
Хажуу талынх нь хүүхэд Ёнсэ их сургуулийн танилцуулгыг атгачихсан сууж буйг Хабин анзаарч сониучирхан яагаад заавал энэ сургуулийг сонгож байгааг нь Хабин асуугаад орхив.
- Энд миний хүссэн мэргэжлийн тэнхим байдаг~ бас миний дуртай алдартан ч төгссөн~ дээрээс нь эхний гуравт ордог алдартай сургууль байхад~
Хабин толгой дохиж өөрөө ч мөн өнөө сургуулийн танилцуулгыг шохоорхон харж буй. Тэгэхэд хажуу талынх нь хүүхэд Хабиныг нудран түүнээс ч мөн аль их сургуульд ормоор байгааг асуугаад орхив. Хабин харин нэлээн бодолхийлээд мөрөө хавчив. Тэр мэргэжлээ сонгосон байх ч одоохондоо аль сургууль руу орохоо шийдээгүй, өөрийнхөө дүнг ч аль сургуульд орж дийлхийг мэдэхгүй юм.
YOU ARE READING
-전남친-
FanfictionИтгэж байсан. Намайг гэдэг чамд. Гэхдээ чиний нэрнээс бусад бүх зүйлс чинь худлаа гэдгийг мэдсэн ч ... дахиад л итгэхийг хүссэн. -зүрхэнд минь амьдарч байсан чамайг хичнээн гаргахыг хүссэн ч чадаагүй, чамайг одоо ч дотроос минь үгүйлсэн хэвээр-