ᨵׁׅꪀׁׅꫀׁׅܻ ;

506 44 6
                                    


"Ажилд авна"

Учир битүүлэг ажлын зар Хабинд ирэх ч Хабинд утсаа харах зав байсангүй. Удахгүй эхлэх өглөөний хуралд бэлдэн зогсоо юм. Ажлынх нь газрын хүмүүс хоорондоо ярилцан орж ирж байх ба Хабин ширээн дээр тэдэнд зориулж материал болон уух зүйлс өрөн тавьна.

-   А ~Хабин~шши, ингэхэд миний өгсөн ажлыг хийгээд дууссан уу?

Түүнээс хэдэн сарын л өмнө энэ газар ажилд орсон, насаар дүү сонбэ нь дорд үзсэн өнгө аястай ийн асуух аж. Хабин уруулаа хазан гараа чанга атгасаар хуурамч инээмсэглэл тодруулан тэр ажилтан руу харна.

"Мэдээж~ таны ширээн дээр байгаа"

-   Яах аргагүй~ Хабин мундаг шүү~

Дадлагажигч нэрээр нэргүй зарц хийх үнэхээр дургүйг нь хүргэх ч яах ч аргагүй. Ээж аавдаа худлаа ярин барин энд үлдсэн тэрээр энэ ажлыг алдаж болохгүй.
Тасгийн дарга нь орж ирснээр хурлаа эхлүүллээ.

Хабин одоо л нэг ширээний ард очиж суун тасгийн даргынхаа өгсөн даалгаврыг хийн сууна.

-   Өөр санаа юу байна?

Хэн ч юу ч хэлээгүй учирт хурлаа үүгээр дуусгаж дахиад л хурлын өрөөнд Хабин ганцаараа үлдэв.

'... болдог бол бүх хараалаа хэлээд энэ хөгийн газраас гарах юмсан!'

Уртаа амьсгаа аван гаргаад хурлын өрөөг цэгцэлж эхлэв.

Бүх ажилчид тарж байхад Хабины ширээний гэрэл л ганцаар ёлтойн үзэгдэнэ. Тэр өнөөдөр дахиад л сунгаж ажиллаж буй. Урд нь байх материалуудаа нэг харчихаад дуртай дургүй ажлаа үргэлжлүүлнэ.

'Ажилд авах аа? '

Хабин өнөө нэр усгүй хоёрхон үгтэй зарыг олж хараад гайхангуй санаа алдав.

'Хэдхэн сарын өмнө ирэхгүй дээ..'

Энэ ажилд орохын тулд их л хичээсэн ч одоо өдөр бүрийг л харамсаж өнгөрөөнө. Хааяа хааяахан ээж аавтайгаа цуг Чэжү явж амьдардаг байж ч гэж бодогдоно. Чэжүд ээж аав нь басхүү өөрсдийн ферм, жүрж тарьж ургуулж гаргадаг томоо бизнестэй юм.

"Ерөөсөө гарнаа!"

Хабины утсанд дахин зурвас ирсэн нь өнөө учир битүүлэг ажлын зарын нэг сарын цалингийн хэмжээ байсан юм. Сард 6 саяыг олно гэдэг түүнд үнэхээр таалагдаж, энд ингэж бага цалинтай зовсноос тэнд их цалинтай зовсон нь илүү гэж үзэн бичиж бэлдсэн байсан халагдах өргөдлөө тасгийн даргынхаа ширээн дээр үлдээчхэв.

•••

Шинэ ажлынхаа зарын дагуу маргааш нь өдөр явуулсан хаягаар нь очвол их л тансаг хоёр давхар харшийн үүдэнд ирэх аж. Хабин уулга алдсаар гэрийн үйлчлэгч эсвэл хүүхэд асрагч л хийх юм байна гэж бодсоор хонхыг нь дарлаа.

Хоёр дахь удаагаа дарах гээд зогстол хаалга нээгдэх нь тэр. Бөөн сандрал мөн догдлол дунд Хабин дотогш орлоо. Дотор тал ч мөн үнэхээр цэвэрхэн тохижуулалттай байх аж.

"Сайн байна уу, зарын дагуу ирсэн Жон Хабин байна~"

Түүнийг нэгэн настай эгч угтаж аван дотогш оруулж юу хийхийг нь эхнээс нь зааж өгөв.

-   Залуу эзэнтэн харшилдаг мөн дургүй хоолнуудыг бүгдийг нь энэ дэвтэр дээр бичсэн болохоор сайн уншаарай~ гэртээ тийм ч их ирж хоноод байдаггүй болохоор энэ ажил чамд маш амар байх болноо~

Хабин толгой дохиж эзэн гэгдэх залуугийн талаар сонирхох аж.

"Ганцаараа.. амьдардаг юмуу?"

Эгч толгой дохиж эхний нэг сар юу ч болсон сараа дуусгаж байж ажлаас гарах ёстойг дахин дахин Хабинд сануулах аж. Хабин ч сарын 6 саяыг аваад гэрийн ажил хоол хийхэд л болох байхад гэж дотроо бодсоор ажлаасаа гарахгүй гэдгээ итгэлтэй нь аргагүй эгчид хэлээдхэв.

-   Тэр булангийн өрөөнд байрлаарай~ би ингээд явлаа, амжилт бүсгүй минь!

Хабин эгчийг гаргаж өгөөд зааж өгсөн өрөө рүү нь явах зууртаа хананд өлгөөтэй байх зургийг харан уулга алдаж орхив.

"Юн.. Жонхан?"

Адилхан хүн байх гэж өөрөө өөртөө хэлсээр өрөө рүүгээ алхаж байгаад буцаж хүрч ирэн зургийг сайтар харна.

'Сүйрлээ...'

Ad/ хуучин найз залуугийнхаа гэрт үйлчлэгч хийнэ гэдэг ч бас л...

-전남친-Where stories live. Discover now