ꪻꫝ꠸᥅ꪻꫀꫀꪀ ;

238 31 1
                                    


- Хэн юм, нүүна? Найз чинь юмуу?

Чан басхүү үеэл эгчийгээ хамгаалан Жонхан руу хамаг байдаг муухайгаараа харж, эгчийнхээ гарыг булааж авна. Жонхан харин Хабин руу л харна.

"Чан а! Түрүүлээд явж бай"

Хабин Жонханыг дагуулан байрныхаа ард талд байхан хүүхдийн тоглоом руу яарна. Тэднийг удтал харж зогссоны эцэст Чан нэг зүйл буруу байгааг мэдэрсэн ч очилгүй, эгчийнхээ хэлснээр догбуггины газар луу алхан явна.

Энэ хүртэл хайж ирсэн хэрэг үү? Эсвэл зүгээр л санаандгүй юу?

Жонхан руу харалгүй газар ширтэн зогсох Хабин түүнийг яагаад энд байгааг тааж ядна. Үнэхээр л өөрийг нь хайгаад энэ хүртэл ирсэн бол яанаа гэсэн шүү юм бодож басхүү догдлоно.

Харин Жонхан үл ялиг санаа алдаж өөрийгөө цохиод авчихмаар санагдана. Хабин их сургуульд байхдаа уйлж хоносон үедээ л ийм хүнд будалт хийж тод өнгийн уруулын будаг түрхдэг гэдгийг тэр хэн хүнээс илүү сайн мэднэ. Дахиад л өөрөөс нь болж гэж бодсон юм.

"...ярих юм байхгүй бол би явлаа"

Бараг л хорин минут орчим тэгж зогссоны эцэст Хабин Чаныг санаж явах гэвэл Жонхан түүнийг хойноос нь тэврээд авав. Жонханы амьсгал хүзүүнд нь мэдрэгдэж Хабин байдгаараа нүдээ томруулсан харагдана. Харин Жонхан Хабинаас л үнэртдэг тэр зөөлхөн үнэрийг уушигаа дүүртэл үнэртэж, хүзүүнд нь толгойгоо наан зогсоно.

- Уучлаарай, Хабин аа~ үнэхээр их уучлаарай... өөр юу гэж хэлэх ёстойгоо ч мэдэхгүй нь юу ч гэсэн чамд шалтаг шиг сонсогдох байх..

Хабинд л сонсогдохуйц ийн хэлэхэд Хабины нүдэнд нулимс цийлэгнээд ирэв. Яагаад ч юм Жонханы уучлалтыг л тэгтлээ хүлээсэн бололтой, сэтгэл нь тайвшраад хоосон байсан сэтгэл санааг нь дүүргээд өгчих шиг.

... Юн Жонхан үнэхээр намайг байхгүй бол болохгүй гээд байхад~

Хабин нууцхан нулимсаа гялс арчаад Жонхан руу эргэж харан зогсоно. Жонхан инээвхийлэн Хабины үсийг чихнийх нь ардуур хийж өгнө.

"... би явах хэрэгтэй байна..."

Болохгүй. Яасан ч болохгүй. Хабин! Ховсдуулж дахиж хууртагдахыг хүсэхгүй л байгаа бол!

Хабин өөртөө сануулж явах гэвэл Жонхан араас нь гүйцэж ирэн түүний урд замыг нь хаагаад зогсчихов.

- Би хичээе! Би дахиад чамайг уйлуулахгүй—- үгүй ээ би чамайг жаргалтай байлгана гэдгэа амлая, Хабин аа~ надад чи байхгүй бол би амьдарч чадахгүй юм шиг байна

-전남친-Where stories live. Discover now