Сайн найз болох Сынчолын төрсөн өдрийн үдэшлэг дээр ирсэн байх Жонхан. Сынчол өөрийн танилын хүрээлэл дундаа л жижигхэн үдэшлэг маягийн зүйл зохиож буй юм. Ирснээсээ хойш л уухаас өөрийг хийхгүй байгаа Сүнёнийг Мингюү анзаарч хажууд нь чимээгүйхэн очоод суучхав.- Цаашаа яв аа~
Сүнён хэлнэ. Мингюү жуумалзаад Сүнёний мөр лүү зөөлхөн цохиод гарнаас нь хундагатай вискиг булааж аван нэг амьсгаагаар л уугаад орхив. Сүнён санаа алдаж хойшлон суувал Мингюү ч түүнийг дуурайх нь тэр.
- Юу хүсээв? Ким Мингюү?
Мингюү уртаа санаа алдан- харин л дээ... сүүлийн үед яагаад ингэтлээ сул дорой болчихсон юм? Хайртай хүнтэй болоо юу?
Үргэлж л үсэрч дэвхцэж хаа явсан газраа дуу чимээг нь хариуцдаг байсан Сүнёнийг чив чимээгүй нэгэн болчихсонд түүний санаа зовж буй.
Сүнён хэсэг хариу хэлэлгүй утсаа ширтэн суугаад Мингюү рүү харцаа шилжүүллээ.
- Би... хайртай хүнээ алдчих шиг болох юм...
Сүнёний нүдэнд нулимс цийлэгнэсээр ийн хэлэхэд Мингюү үл ялиг инээвхийлээд Сүнёний нурууг илж өгнө.
Дунд сургуульд байхдаа л хайртай охиныхоо араас бүхнээ зориулж байсан Сүнёний төрхийг дахиад нэг харах гэж буйдаа тэр басхүү баярласан бололтой.- Би олоод өгье! Хэн гэдэг юм?
Сүнён хэлэх эсэхдээ эргэлзэж хэсэг чимээгүй байснаа утасныхаа дэлгэцийг Мингюү рүү тусган харууллаа. Хабины зураг байх нь тэр. Мингюү идэж байсан чихрэндээ хахсаар Сүнён руу хачин харц шидлэнэ. Тэгээд мөн бүжгийн талбайд тааралдсан эмэгтэйгийнхээ бэлхүүсээр ээлжилж тэврэн бүжиглэх Жонхан руу харцаа шилжүүлэх аж.
Юм уумаар санагдах хүсэл нь дийлсэн Жонхан амьсгаадсаар ширээ рүү алхана. Сынчол түүнийг хүзүүдэн цугтаа ширээнд очин суув.
Жонхан ширээн дээр хамгийн наад талд байх градус өндөртэй вискиг хундгаа дүүртэл хийгээд нэг амьсгаагаар уугаад орхих нь тэр. Сынчол түүнийг болиулах гэх ч Жонхан түүний гарыг түлхээд байв.
- Чи яагаад ингэж хачин аашлаад байгаа юм?
Сынчол Жонханаас асууна. Сүүлийн үед өдөр бүр л клуб орж танихгүй эмэгтэйчүүдтэй цагийг өнгөрөөж байгаа гэдгийг нь санаандгүй олоод мэдчихсэн аж. Үргэлж л гэртээ шигдээд арай гэж дуудаж гаргадаг байсан Жонхан одоо гэртээ тогтхоо байсан юм.
Жонхан үл ялиг санаа алдаад ядам хуруундаа байх бөгжийг эмрэн сууна. Түүнийг нь Сынчол анзаарч гарнаас нь огцом татан өөрлүүгээ ойртуулж харах аж.
- Хабинтай хослож зүүдэг байсан биздээ?
Сынчол хөмсгөө зангидан асуувал Жонхан жуумалзан удаанаар толгой дохино. Сынчол санаа алдана.
- Олох хэрэгтэй юм болов уу? Эсвэл зүгээр л... жаргалтай байг гээд орхих уу?
Жонхан Сынчолоос асууна. Сынчол удтал бодсны эцэст Жонханыг хийхийг хүссэнээ л хийхийг сануулан хажуунаас босон талбай руу гарлаа. Жонхан юу ч юм бодон удаан суусны эцэст гадуурх хүрмээ аван хаашаа ч юм яаран гарав.
•••
"Чи намайг байхгүй бол яг яах хүн бэ?"
Хабины гэрт түүний үеэл дүү Чан ирсэн байх нь тэр. Удаан хугацааны дараа Сөүлд ирэх ажил гарч аргагүйн эрхэнд ганц таньдаг айлындаа ирсэн нь энэ юм. Хабин үнэндээ баярлаж байв. Ганцаараа байх тусам тэр өөрийгөө улам дордож буйг анзаарч байсан болохоор.
Чан удаан хугацааны дараа Сөүлд ирсэн болохоор Хабинтай цуг гадуур гарахыг үнэхээр их хүсэж байв. Хайртай үеэл эгч нь ч царай алдаж танигдахын аргагүй өөр болчихсон байгаад басхүү санаа зовно.
- Нүүна~ хоёулаа гаръя...Тэгэх үү? Би ойрд ирээгүй болохоор та намайг энэ хавиар ч болтугай дагуулаад яв аа!
Чан түүний гарнаас зүүгдэн гуйж эхлэх нь тэр. Хабин инээд алдсаар Чаныг эгдүүтэй байх гэж хичээж буйг нь шоолно. Тэр ч мөн гэрээсээ гараагүй удсан учир Чантай цуг гарахаар боллоо.
Нүдэн доогуурх хар зураас, хэзээ угаасан нь мэдэгдэхгүй байх тослогтсон үс. Бас... хов хоосон оргих .. хачин мэдрэмж.Ингэтлээ өөрийгөө алдчихсан байх гэж. Тэгээд бүр тэр муугаас болоод шүү!
Хабин нүүрээ будаж бараг л хоёр цаг шахуу болсны эцэст хувцсаа сонгох гээд зогсож буй. Чан тэвчээр нь алдагдан Хабины өрөөнд орж ирэн түүнд хувцас сонгож өгөн гарлаа.
Хабин ч илүү дутуу зүйл нэмж хасалгүй зөвлөснийх нь дагуу өмсөөд тэд гэрээсээ инээлдсээр гарлаа.
- Нүүна~ би энэ урд талд байдаг догбуггиг бүр санаж санаж л ирсэн~
Хабин Чаныг өхөөрдөн хацарнаас нь зулгаан инээд алдсаар цахилгаан шатнаас буух аж.
- Яасан бэ, нүүна?
Хабин гэнэтхэн л Чаны гарнаас зуурсан байсан гараа чангалаж эхлэсэнд Чан гайхан асуух аж. Харин Хабины харц урд нь хөмсгөө зангидан зогсох Жонхан дээр тусна.
"Чан а~ хурдан явцгаая"
Хабин дахиж Жонхан руу харалгүй бушуухан түүний хажуугаар зөрөн гарах гэвэл Жонхан Хабины гарнаас татан зогсоогоод орхив.
Ad/ acc ruugaa orj chadaxgui zondoo l uillaaa🧎♀️
YOU ARE READING
-전남친-
FanfictionИтгэж байсан. Намайг гэдэг чамд. Гэхдээ чиний нэрнээс бусад бүх зүйлс чинь худлаа гэдгийг мэдсэн ч ... дахиад л итгэхийг хүссэн. -зүрхэнд минь амьдарч байсан чамайг хичнээн гаргахыг хүссэн ч чадаагүй, чамайг одоо ч дотроос минь үгүйлсэн хэвээр-