ᦓ꠸᥊ꪻꫀꫀꪀ ;

187 35 0
                                    


-   Хуримаа бид хоёр хавар дөрвөн сард хийх хүсэлтэй байгаа~

Сүйт бүсгүй ийн хэлвэл сүйт залуу дэмжиж буйгаа илэрхийлж урдаа суух тэдний хуримыг төлөвлөж буй бүсгүй рүү анхаарлаа төвлөрүүлнэ. Харин хурим төлөвлөж буй бүсгүй тэдний хуримаа хийхийг хүсэж буй өдрүүдийг тэмдэглэж аваад мөн тэдний зүгээс бэлдэх ёстой зүйлсийг тайлбарлаж өгөөд сүүлийн хосоо үдэн гаргалаа.

Бүсгүй уртаа амьсгаа аван биенийхээ чилээг гарган зогсохдоо хуримын заал руу утсаар ярьж буй.

Дөрвөн сард... яагаад тэгтлээ бүгд хуримлах гэж хүсдэг байна...? Хуримаа хийх газрууд ихэнх нь дүүрчихсэн байдаг

Удтал утсаар ярьж суусны эцэст хуримын ёслол арайхан хүлээж аваагүй байгаа нэгэн газрыг олон шуудхан л маргааш уулзхаар тохироод орхив. Өнөөдрийн хийх ёстой зүйлсээ хийж дууссан бүсгүй гадуурх хувцсаа шүүрэн гарах гээд хаалгаа цааш нь түлхтэл цаана нь зогсож байсан эрэгтэйг цохиод орхив.

"Хөөе! Квон Сүнён! Яагаад энд зогсож байгаа юм? Зүгээр үү?"

Бүсгүй сандран өрөө рүүгээ оруулан ширээн дээрээ байх салпетикаа Сүнён руу сунгана. Сүнён инээвхийлэн гараа сэгсэрч зүгээр гэдгээ илэрхийлэх аж.

- Хабин а~ цугтаа оройн хоол идэх үү? Яг тарж байхад чинь ч ирсэн юм шиг байна~

Хабин хөнгөхөн санаа алдаж Сүнёний оройн хоолны урилгад дахиад л татгалзах гэснээ энэ удаад гэмшин зөвшөөрөөд орхив. Сүнён багагүй баярлаж Хабины гарнаас татсаар рестораний зүг яарч буй.

[ JHY групп-ын өв залгамжлагч болох Юн Жонхан, өнөөдөр Сөүлд газардсан байна. Тэрээр өгсөн ярилцлага бүртээ өөрийгөө 'хайртай эмэгтэйгээ хүлээж буй' гэж байнга дурьддаг байсан билээ. Тэгвэл онгоцны буудал дээр хамтдаа үзэгдсэн энэ эмэгтэй нь түүний тэгж их хүлээж байсан эмэгтэй нь гэсэн цуурхал гараад эхлэсэн юм~ одоохондоо JHY групп-ын зүгээс ямар ч тайлбар зэрэг байхгүй байга—-]

- Ийм юм битгий үзээ!

Хабин утсаараа мэдээ үзэн сууж буйг анзаарсан Сүнён гэрлэн дохион дээр зогсоод л шуудхан утсыг нь булааж аван голын хайрцгандаа нуугаад орхив. Сүнён түүн рүү хараад байсан учирт зүгээр гэдгээ илэрхийлэх шиг худлаа инээвхийлэв.

- Жонхантай өчигдөр уулзсан~

"А-аан тийм үү...."

Хабин цонхоор гаднахыг ширтэнгээ ямар ч сонирхол байхгүй мэт хариулах нь Сүнёний сэтгэлийг жоохон ч болов тайвшруулах шиг. Гэвч тэр одоо ч түүнийг гэсээр байгааг Сүнён мэдэж байгаа.

-전남친-Where stories live. Discover now