꯱ׁׅ֒ꪱׁׅ᥊ׁׅ ;

211 34 9
                                    


-   Аа бас, энэ хувцаснуудыг уг—-

"КВОН СҮНЁН! Би ямар чиний зарц уу? Одоо битгий давар! Би явлаа!"

Өдөржингөө л Сүнён Хабиныг энэ тэр гэж жижиг жижигдэхгүй гэрийн ажилд гар хөлийн үзүүрт зарсан. Эцэстээ Хабин тэсэлгүй уурлаж чангахан хэлээд гарахаар хаалга руу нь зүглэх нь тэр.
Сүнён үл ялиг инээмсэглэл тодруулчихаад Хабины араас машины түлхүүрээ шүүрэн явах аж.

-   Хүргээд өгье ~ Жонханых хол бас гадаа  харанхуй байна!

Үнэхээр ядарч байсан Хабин эсэргүүцэлгүй Сүнёний машинд ороод суучхав. Түүний ууртай царайг өхөөрдөж инээсээр Сүнён ч мөн машиндаа суун тэд Жонханы гэрийн зүг хөдөллөө.

Замдаа Сүнён байс гээд л голын толиндоо харан явна. Нэг мэдэхэд Хабин нойрондоо автчихсан сууж байх аж. Нэг л эвгүй сууж буй нь Сүнёнд төвөгтэй санагдаж хажуудаа байсан ундаагаа Хабины өвөр лүү шидээдхэв. Цочсон Хабин нойрноосоо сэрэн ярвайвал Сүнён голынхоо толинд нэг нүдээ ирмэх нь үзэгдэнэ.

"Би жүржийн ундаа уудаггүй, Квон Сүнён!"

Өчигдрөөс хойш өөрийг нь алах явуулга хийж буй аятай л нэг нэгээрээ жүржийн ундаа өгөх нь Хабинд төвөгтэй санагдана. Нэг л өдөр андуураад уучихвал яана гэж өөрөө өөртөө ч багагүй санаа зовно.

-   А, тийм шт! Мартаж орхиж!

"Чи мэддэг хэрэг үү?"

Хабин нүдний булангаараа урд суудал руугаа хальтхан харвал Сүнён толгой дохиж буй.

-   Чи сургууль дээрээ санаандгүй жүрж орсон юм идээд Жонхан сандарч эмнэлэг рүү явж байсан~ тэр үед ёстой бид хэдийг ч сандаргаад тэрүүгээр нэг юм болж билээ~

Сүнён инээд алдан ярих ч Хабинд тийм байсангүй. Тэр үед үнэхээр их өвдөж тэсвэрлэхийн аргагүй байсан учир дурсахыг тийм ч хүсдэггүй гэнэ. Хабин юм дуугарсангүйд Сүнён сандарч хоолойгоо засан машин чимээ аниргүй болох нь тэр.

Удтал явсны эцэст Жонханы гэрийн гадаа ирж, Хабин мартахаасаа өмнө үсээ урдуураа унжууллаа. Түүнийг нь харсан Сүнён хөмсгөө зангидна.

-   Ө! Сүнён аа! Сайн уу?

Жонхан Сүминийг гаргаж өгч буй бололтой тэд ч мөн гадаа зогсож байх аж. Тэднийг үнэхээр тэр үеэсээ хойш ийм дотно байгаад Хабин гайхаж түүнд багагүй хардах сэтгэл төрөөд амжив.

Юн Жонханы хувьд би зүгээр л уйдаагаа гаргаад авах нэг тоглоом төдий л байж. Хэцүү байна гэж жоохон л хошуугаа унжуулвал юу ч байсан хүссэнийг нь өгдөг тийм л хүн байсан юм байна.

Гэхдээ .. яагаад одоо ч түүнийг харамлаад байгаа юм бол?

Сүнён Сүмин рүү харахчгүй Жонхантай гараа зохилцон мэндлэх нь тэр. Хабин Жонхантай мэндэлсэн болчихоод орвол Еэри Хэми хоёр байсангүй. Аргагүй дээ аль хэдийн 22 цаг өнгөрсөн байхад. Хабин эргэн тойрноо сайтар хараад өөрт нь хийх зүйл байгаа эсэхийг шалган зогсоно.

- Чи зүгээр үү? Би байж байгаад явах уу?

Учиргүй өөрт нь санаа зовох Сүнён хачин санагдаж түүнд хариу хэлэлгүй өөрийнхөө байрлаж буй өрөө рүү гүйн оров. Сүнён санаа алдан зогстол Жонхан ч мөн орж ирэх аж.

- Хаби яасан? Чи сонирхоод байгаа юмуу?

Жонхан жуумалзангуй хэлвэл Сүнён үл ялиг санаа алдаад,

- Тиймээ, нэлээн дээрээс л! Чи дургүйцэхгүй биздээ?

Жонхан гайхаж тэднийг өмнө нь таарч байсан эсэхийг тааж ядан зогсоно. Сүнён ч үүнийг нь гадарлаа юу гэлтэй Жонханы мөрөн дээр хэдэнтээ зөөлхөн цохиод явахаа хэлэн үүд рүү зүглэнэ.

- А, тийм! Хаби ~ жүржний харшилтай шүү!

Сүнён гараад явчихав.
Жонхан яагаад ийм зүйл хэлснийг нь бодож тэндээ зогсвол Хабин ч өрөөнөөсөө хувцсаа сольчихсон гарч ирэх нь тэр.
Түүнээс хийх ёстой зүйл байгаа эсэхийг асуун гурван алхмын цаахан зогсоно.

- Чи надад кимчитэй будаа хийгээд өгөөч?

Жонхан их л найрсаг гуйвал Хабин дуртай дургүй толгой дохисоор гал тогооны өрөө рүү зүглэнэ. Харин Жонхан буйдан дээрээ суугаад Хабины үйлдэл бүрийг л дагуулж харах аж.

Кимчитэй будааг кимчигүй иддэг хүн. Зүгээр л кимчиний амт орсон будаа.
Төгсөх курсийнхээ ажлыг хийгээд завгүй явах үед нь хийж өгч бүр араас нь гүйж аваачиж өгдөг байсан. Тэр үед иддэг байсан үгүйг нь мэдэхгүй л юм. Дандаа л Сынчол надад хоолны савыг авчирж өгдөг байсан болохоор.

Хабин өөрийнхөө байнга хийдэг аргаар Жонханд зориулан жоохон кимчитэй будаа хийж өгөх нь тэр. Жонхан ширээний ард очиж суугаад уртаа санаа алдах нь тэр.

"Өөр хийлгэх зүйл байна уу?"

Жонхан Хабиныг амарч болохыг хэлвэл Хабин хурдан алхсаар өрөөндөө орлоо.

Жонхан урдаа тавиатай байх кимчитэй будааг удтал харж суусны эцэст, нэг уруул нь үл ялиг дээшлэх нь тэр.

Хувь тавилан уу? Эсвэл албаар уу?

Ad/ 💜

-전남친-Where stories live. Discover now