ꪻ᭙ꫀꪀꪻꪗ;

178 30 0
                                    


Жонханы гарнаас зууран явах бүсгүй энэ тэрийг сонирхож түүнийг дагуулан их дэлгүүр дотор гүйнэ. Жонхан залхаж гарыг нь түлхэх ч ямар ч нэмэргүй, байс гээд л дахин зуураад буй. Сүүлдээ дургүй байгаагаа илэрхийлсэн ч бүсгүйд тийм ч сүртэй санагдаагүй бололтой инээмсэглэн дахиад л сугадаж байгаа харагдана.

"Жон Ёрым! Би хайртай бүсгүйтэйгээ уулзах ёстой! Намайг тайван орхиодох!"

Жонхан түүнийг бараг л түлхээд яарсаар дэлгүүрээс гарахаар явахад Ёрым бүсгүй түүний араас харан зогсож байгаад араас нь дагаж эхлэлээ. Дэлгүүрээс гараад л Жонханы харц өөрчлөгдөж Ёрымийн харж байгаагүй тэр сайхан инээмсэглэлээ тодруулсаар Хабиныг энгэртээ наан зогсож буй.

"Хөөх... хайртай хүн рүүгээ ингэж хардаг байжээ"

Өнгөрсөн хугацаанд тэрээр Жонханыг зүгээр л өөрөөс нь хол байх гэж худлаа ярьж байсан гэж өөртөө итгүүлж байсан өөртөө гутарч хос хоёрыг салгах гэж байсандаа итгэж ядна. Хурдхан шиг сэтгэлээ татаж авах шийтгэл өөрөө өөртөө өгөөд энэ бүх зүйлийг дуусгахыг ааваасаа хүсэх нь тэр.

Жонханы инээмсэглэлийг харсан Хабин баяртай байх ч гэнэт л уулзахаар дуудсанд гайхан зогсоно. Элдэв янзын зүйлс бодож өөрийгөө зовоохгүй байхыг хүсэх ч түүний хүслээр нэг л болж өгөхгүй байв.

"Жонхан аа үнэндээ—"

"Хабин аа~ хоёулаа гэрлэлтээ батлуулъя, тэгэх үү? Би чамайг үхэн үхтлээ хайрлаж хайраар бялхуулна гэдгээ амлаж байна~"

Гэнэтийн гэрлэх саналд сандарсан Хабин юу гэхээ олж ядан толгойгоо хурдан хурдан дохино. Жонхан түүнийг тэврэн хайртай хэмээн чихэнд нь шивнэж буй.

Жонханы утсанд зурвас ирж тэд түр салан зогслоо.

[чи яллаа, Юн Жонхан]

Жонханы ааваас ирсэн байх нь тэр. Харсан зүйлдээ итгэж ядсаар баярлаж бүр томоор инээмсэглэнэ. Хабин түүнийг асуудлаа шийдчихсэн бололтой гэж бодсоор даган инээмсэглэж, хэлэх гэж байсан зүйлээ тас нуухаар шийджээ.

"Дараа долоо хоногт цугтаа Чэжү явцгаая~ ээж аавтай уулзъя"

Жонхан Хабинаас зөвшөөрөл авж буй аятай зөөлхөн хэлэхэд Хабин зөвшөөрч буйгаа хэллээ. Тэрнээс өмнө түүний ч мөн ээж аавтай уулзах хэрэгтэйг Хабин цухуйлгаад амжив.

"Хэрэггүй ээ~ тэр хоёр хүнд одоо би хэрэггүй"

Хабин ойлгоогүй ч Жонханыг инээмсэглэж хэлж байсанд томруулж бодох гэсэнгүй. Толгой дохиж удахгүй хуримаа хийнэ гэдгээ эргэн тойрондоо дуулгахаар тохирлоо.

Жонханыд бүгдийг нь дуудхаар тохирч тэр хоёр ч Жонханых руу яарна.

Ad/ дууслаа даааааааааааааа

-전남친-Where stories live. Discover now