truth or damnation

43 6 2
                                    

"Малфой охин хөтөлснөөс болоод ичээд чих нь улайж байна" гээд инээхэд тэр миний бугуйнаас барьсан гараа чангалан, намайг чирсээр байшингуудын голоор орон намайг хананд шахаад гараараа хоёр талаас минь тулан зогслоо.

"Юу хийгээд байгаа юм?" Хөмсгөө зангидан асуувал тэр жуумалзсаар

"Яаж байгаа юм шиг байна?"

Түүний энэ занг хараал идээсэй. "Болж өгвөл жоохон холдоод өгөөч!" Гэж түүнийг надад улам ойртхоос нь өмнө хэлвэл тэр инээгээд

"Одоо хэн нь улайж байна даа? Ммм!"

гээд тайвнаар хэлээд улам ойртож нүүр нь бараг миний нүүрэнд тулаад ирэв.

"Жоохон холдоод ярилцвал яаж байна?" Өөр тийш харан хэлвэл тэр ирүүнээс минь өргөн өөрлүүгээ харуулаад "Надад энэ байдал таалагдаж байна аа!" Гэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Жоохон холдоод ярилцвал яаж байна?" Өөр тийш харан хэлвэл тэр ирүүнээс минь өргөн өөрлүүгээ харуулаад "Надад энэ байдал таалагдаж байна аа!" Гэв.

Тэр бага багаар доошилж намайг бараг үнсэхийн алдаад би нүдээ тас анисанд тэр инээгээд "Явцгаая, бид оройн хоолноос хоцрох нь" гээд чирэн Малфойн харшруу явлаа

"Оройн мэнд хадагтай Малфой" түүнрүү гараа сургахад тэр түргэхэн гарнаас минь бариад "Таатай байна" гээд ихэмсэг инээмсэглэн намайг угтлаа.

Хоолны дараахан бид буйданд суун зарим зүйлсийг ярилцаж байхад хувцасаа солихоор дээш гарсан Драко бууж ирж тааран бидэнтэй нэгдлээ.

"Та үнэхээр эелдэг юм хадагтай Малфой" гэхэд тэр инээн миний гарнаас атгаад "Зүгээр л Нарцисса эсвэл ээж гэж дуудаж байгаарай?"

Би ууж байсан зүйлдээ багахан ханиалгаад инээн "Дуудхад таатай байх болноо...Э-ээж ээ?" гэлээ.

Драко намайг нудран 'Юу хийгээд байгаа юм!' гэсэн мэт харав.

Харин үүнийг хадагтай Малфой хараад Драког зүгээр гэж аргадах аядаад "Манай Драко гэртээ охин дагуулж ирж байгаагүй л дээ?"гэв.

- Strongest -Where stories live. Discover now