Малфойнд зочилсон өдрөөс хойш би Дракогоос зугтаж ирсэн. Гэтэл нөгөө хэдээс холдов уу үгүй юу Слитерины багтай таарчих шив.
Холоос ч гэлээ намайг харцаараа барьж идэх шахам харж байгааг би мэдэрч байна.
"Үнэндээ чамайг харах болгонд тэр өдөр, тэр үнсэлт бодогдоод байна!"
Яагаад намайг хананд шахаад байдаг юм бэ? Гарыг минь ханатай нааж, чанга атгасан байх ба хөдөлгөж үл хүчрэхийн эрхэнд үнэнгээ хэлж орхилоо.
Саяхан ууртай байсан түүний нүүрэнд одоо ялалтын инээд тодрон "Ичээд байгаа юм уу?" гэв. "Үгүй ээ." Худал хэлснээ барагдуулахгүйн тулд нүүр бууруулахад тэр "Би ч бас тэр үнсэлтийг маш их санаж байна!"
"Би тэгж хэлэх гээгүй-" түүнийг түлхэх тусам улам ойртон амьсгал нь миний нүүрэнд тод мэдрэгдэж байлаа.
"Хүн харчихаад буруу-" ахиад л үгийг минь таслаж "Хүссэнээрээ ойлгоно биз. Бид угаасаа тэгж ойлгуулах юм хийх гэж байна"
"Юу-" халуун үнсэлт эхэлхэд түүнээс гаатай шоколад хамтатгаж байв. Өөрийн эрхгүй нүдээ аньсан ч хацар минь улааж байгааг мэдэрч байлаа.
Түүнтэй зэрэгцэх гэж өлмий дээрээ тогтож байсан тул үнсэлт удах тусам хөл чилнэ.
Тэр анзаарсан мэт мөрнөөс минь дархад одоо л нэг бүтэн ул дээрээ зогслоо.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Гэвч удаан үргэлжилсэнгүй Дракод тонгойх хэцүү байсан бололтой намайг зүгээр л өргөчихсөн. Унахгүйн тулд хөлөө бүсэлхийгээр нь ороосон биднийг хүн харвал бид дуусах байхдаа.
Амьсгаа авхын тулд хүчээр үнсэлтээ салгасан Драко надтай духаа наан миний нүдрүү ширтэнэ. Яг л бүх нууцыг минь мэдэх гэсэн мэт. Дотор минь ороод бүгдийг нь харах гэж байгаа юм шиг...
Орой орондоо ороод өдөр болсон зүйлийг бодож хацраа улаалган унтаж чадахгүй байхад хажуу орон дээр Драко тайван унтаж байв.

YOU ARE READING
- Strongest -
Short Story-Энэхүү бичвэр нь Harry Potter киноны бүх анги дууссаны дараа үргэлжилж буй үйл явдал бөгөөд бүхэлдээ миний оюун ухаанаас гарсан тул киноноосоо гажина гэдгийг анхааруулъя! Started to 17/07/24.