Jealous

32 5 0
                                    

"Дапни Риддлэ байх аа?" ардаас минь баргил эрэгтэй хоолой гархад багахан цочисон ч инээмсэглэн эргэж хараад хэллээ.  "Тийм байна. Чамд юу хэрэгтэйв?"

Тэр дорд үзсэн инээд тодруулан " Чи дажгүй юм. Би ч бас дажгүй... Тиймээс бид яагаад хамт байж болохгүй гэж?" гэхэд хажууд минь сууж байсан Харри түүнрүү муухай харж эхлэв

Эргэж харвал хажуу ширээнд хооллож байсан Драко болон түүний найзууд ч түүнрүү дорд үзсэн мэт инээд тодруулж эхлэж байх шиг байв.

Оливер Хэрмониг үг хэлэхээс урьтаж "Тоглоод байна уу?" гээд дээд дамжааны минь хүүрүү алхаж эхлэхэд хойноос нь Жорж ч бас босч байгаа харагдав.

Би багахан инээн Оливерийг татаад өнөөх хөвгүүнрүү харлаа. "Тэгэхээр... Чи хэр их мөнгөтэй юм? Бас чи хэр их эрх мэдэлтэй юм? Хэр хүчирхэг шидтэн юм?" бассан мэт хэлсэнд тэр надруу ахин нэг алхам ойртоод "Дажгүй мөнгөтэй шүү" гэлээ.

"Тоглоод байна уу? Дажгүй гэнээ? Надад чам шиг хүн хэрэггүй. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй байж..." гэж хэлээд түүнийг юм хэлэхээс урьтан хөнгөн шившлэгээр ухаан алдууллаа.

Хэрмони инээн "Янзтай" гэхэд нь би үзүүлбэр үзүүлсэн мэт бөхийн "Баярлалаа." гээд ялалтын инээд тодрууллаа.

"Муугүй шившлэг байна хадагтай Риддлэ" Снейп хойно минь дугархад би өөрийгөө асуудалд орсноо мэдэв.

"Юу л даа..." тайлбарлах гэж хичээхэд хойноос Малфойн найз гэх нэртэй суганы үснүүдийн нэг нь "Би шившлэг хийж түүнийг ухаан алдуулсан юм эрхмээ" гэв. Гайхан түүнрүү хархад Драко намайг суу гэх шиг толгой сэгсэрлээ.

Сэвирус "Үнэн бол түүнд сахилгийн арга хэмжээ авах хэрэгтэй болох нь"  гээд түүнийг барьж идэх шахам хараад байхаар нь тэсэлгүй "Үнэндээ би хийсэн, тэгээд түүнийг хэрэг хүлээ гэж дээрэлхсэн!"

Надруу сонин хараад "За яахав Риддлэ авхай та өмнө нь хэрэгт холбогдож байгаагүйг чинь бодоод энэ удаа л сануулаад өнгөрлөө шүү" ханцуйгаа намируулсаар эргэж хараад "Харин Гойль байхаа чи шийтгэл болж орой хорын тогоо цэвэрлээрэй!"

Түүнийг цаашлахад би санаа алдхад Хэрмони "Тэр чамайг шийтгэлгүй өнгөрсөнд гайхчихлаа..."

"Намайг шийтгэхгүй гэдгийг би мэдэж байсан. Харин Гойль намайг өмөөрөх ёсгүй байсан юм." Түүнд баярласнаа илэрхийлэн гар барих гээд гараа сунгатал Драко түүнийг түлхээд

"Түүнд талархах хэрэггүй. Битгий эрэгтэй хүүхэдтэй хамаагүй хүрэлцэж бай" гээд надруу хараад зогхоор нь толгой дохиж байтал Харри миний гарнаас атган чирээд тэндээс холдов.

Хэрмони бидний гарлуу хараад байхаар нь гараа татаж авах гэтэл тэр тавьсангүй.

"Поттер, тавь. Өвдөөд байна" тэр одоо л анзаарч миний гарыг зөөлхөн тавиад "Чи Дракотой ямар харилцаатай юм?" Хэрмони ч асуултад нь толгой дохилоо.

"Бид өрөөний хамтрагч? Магадгүй найз? Би сайн хэлж мэдэхгүй байна" үнсэлтээ бодон доош хархад Поттерын хөмсөг зангиран Хэрмонируу харах шиг боллоо

Хэрмонигийн хоолой чангаран надруу том хараад "Чи түүнд сайн болчихсон юм уу? Эсвэл тэрэнтэй холбоотой болоо юу?"

Би гараа урдаа сэгсрээд "Үгүй. Бас ахиад үгүй" гэхэд Харригийн харц тийм гэхийн аргагүй байв.

Хэрмониг Рон дуудан цааш явхад эзэнгүй шатны доор Харри Бид хоёр л үлдэж хоцорлоо

"Чи зүгээр үү?" Түүнээс асуувал тэр "Үгүй ээ, Зүгээр биш байна. Би ууртай байна!" Намайг хананд шахаад хөмсгөө улам атируулах тэрнийг гайхан том нүдлэн харвал тэр "Би хардаж байна Дапни!" гээд намайг үнслээ.

Түүнийг түлхээд ч дийлэхгүй байсанд ахин өшиглөх гэж оролдоод оронд нь түүнтэй улам наалдав.

Миний баруун хөлийг барьж аваад намайг ханатай тэр чигээр минь наан үнсэлтээ улам гүнзгийрүүлж эхэллээ.




- Strongest -Where stories live. Discover now