"Нүд чинь их гоё юм Поттер" хэлсэн үгэнд минь намайг хананд шахаад зогсчихсон байсан Харри багахан инээн "Баярлалаа, хүмүүс нүд чинь яг л ээжийнх шиг чинь юм гэж хэлдэг болохоос гоё юм гэж хэлж байгаагүй" гэлээ.
Би түүнрүү ширтээд " Би ээжийг чинь харж байгаагүй шүү дээ. Гэхдээ чамд шиг нүдтэй гэвэл үзэсгэлэнтэй эмэгтэй байсан байх!" гээд түүнийг багахан түлхлээ.
Тэр надруу ширтээд байхаар нь инээгээд "Миний нүүрэн дээр юм наалдчихаж уу?" гэхэд тэр "Үгүй ээ, чи хөөрхөн байна" намайг ичээж орхив.
Намайг улайж байгааг хараад тэрний инээд улам л тодрон доош харна. Ичимхий хүү байх чинь ээ. Надаас гурав ах гэхэд нь итгэхгүй нь.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Биднийг ярилцаж байх үеэр Жинни Уизли ирэн "Сайн уу Дапни?" Гээд намайг дээрээс минь доош жигшиж буй мэт харав.
Би түүнийг ийм охин гэж мэдээгүй юм байна. "Тиймээ, чи сайн биз дээ?" би юу ч бодохгүй орхин инээмсэглээд мэнд мэдхэд Харри түүнийг бүсэлхийгээр нь тэврэв.
Жинни Уизли ч яахав. Өдөр бүр багадаа гурван хичээл дээр хамт суудаг. Харин Поттерын дамжааныхныг ийм нялуун гэж бодоогүй юм байна.
"Харри өнөө орой болзох уу?" Жинни намайг гэнэт л үл тоогоод эхэлсэнд би энд илүүц гэдгээ мэдрээд явхаар эргэлээ.
"Аан тийм, Жинни чи өчигдөр миний дэвтрийг авсан даа? Хэзээ буцаа-" Мэрлиний нэрийн өмнөөс сайхан цохиод унагаах юмсан.
Эрдмийн их өргөөнд, Охин хүүхэд өөрөөсөө ах хүүхдийг идэх шахам үнсэх ариун явдал уу?
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

YOU ARE READING
- Strongest -
Short Story-Энэхүү бичвэр нь Harry Potter киноны бүх анги дууссаны дараа үргэлжилж буй үйл явдал бөгөөд бүхэлдээ миний оюун ухаанаас гарсан тул киноноосоо гажина гэдгийг анхааруулъя! Started to 17/07/24.