Өдрийн зөнч сонин дээр томоос том Малфойн гэр бүлийн тухай бичжээ.
Draco Lusius Malfoy гэрлэх гэж байгаа юу?
Шидтэний ертөнц даяар Панси Паркинсонтой алдарт баян гэр бүл Малфойн ганц хүү гэрлэх гэж байгаа тухай яригдаж байв.
Энэ мэдээг харсан Харри дотроо Драког хараан суух ба одоо ч Дапнигийн хажууд байх аж.
"Бүх юм хэвэндээ орно. Амлая хонгорхон Дапни минь? Тиймээс нүдээ л нээчих...
Ганцхан амьсгалчих... Бүгдийг нь чиний төлөө хийх болохоор гуйя?"
Гаднаас бороонд шалба норсон Хэрмони Рон хоёр орж ирээд Драког асуухад Харри хөмсгөө зангидан сонинг тэдэнд харууллаа.
Снейп харин жижигхэнээр бичсэн Daphne Riddle эцгийгээ хөнөөчихөөд амиа хорлосон уу? гэх мэдээг харав.
"Хурдан түүнийг амьлуулах хэрэгтэй. Үгүй бол ахин дайн дэгдэж ч мэднэ." Снейпын үг бүгдийг нь цочирдууллаа.
Маш том хорын тогоонд байх ногоон шингэн дээр шидгүй хүний сүнсийг хийхэд хүчтэй уур гарав.
Удалгүй Харри гараа зүсээд цусаа дусааж эхэллээ.
Гар нь цусгүй шахам цагаан болж хэт их цус алдсанаас болж толгой нь эргэх ч Харри одоо ч гараа авалгүй байсаар байв.
Шингэн улаан болоход Снейп санаа алдаад "Ахин нэг шидтэний цус байхгүй бол энэ бүхэн үнэ цэнэгүй!"
Рон ухаан алдсан Харриг түшиж авхад Хэрмони "Оливер түүнд сайн гэж байсан. Үнэн үгүйг нь мэдэхгүй юм" гэхэд Снейп "Хэрвээ чин сэтгэлээсээ биш бол бидэнд ахин нэг гэмгүй хүний сүнс хэрэг болно. Бас Поттер нэмж цус өгөх боломжгүй бололтой?" Гээд түүний зүг харав.
Яах аа мэдэхгүй байх Рон Хэрмони хоёр дэмий л бие биерүүгээ ширтэнэ.
"Хоёр шидтэний цусыг би өгж чаднаа!" Харри босох гэж оролдоод ахин Роныг налан унахад бүгд санаа алдлаа.
"Яагаад хоёр шидтэн гэдгийг ойлгоогүй л байна уу Поттер? Нэг шидтэний бүх цусны шахсан ч хүрэхгүй болохоор!" Снейп их л цухалдангуй хэлээд буцан хороо найруулж эхэллээ.
"Надаас ав" гэх танил хоолой ардхан дуугарч бүгдийг анхаарлыг татахад Драко ирсэн байв.
Хэдий бүх орц орсон ч Снейп "Болоогүй байна" гэсээр нилээн хугацаа өнгөрч Харри Драко хоёр ч тэнхэрсэн байв.
"Ямар нүүрээрээ буцаж ирээв Драко!?" Заналтай нь аргаггүй хэлхэд Драко "Түүний төлөө цус өгөх гэж ирлээ. Тэр намайг болон миний гэр бүлийг аварсан!"
"Чам шиг юмны төлөө гэхэд түүний амь дэндүү хайран байна!"
"Ядаж л би жоохон цус өгчихөөд ухаан алдаагүй Поттер!"
"Ямар чимээтэй юм бэ!?" цээлхэн, уянгалаг хоолойгоор бүгдийн анхаарлыг өөр дээрээ татлаа.
Багахан царай алдсан ч өмнөхөөсөө ч үзэсгэлэнтэй болсон энэ охиныг харсан даруйдаа хоёр залуу гүйн очиж биеийг нь асууна.
"Тайвшир залуусаа?"
Хэрмони "Тайвшир гэнээ? Яаж тайван байх юм! Чи үхээд сэрлээ... Ахиад жоохон удсан бол чи сэрэхгүй байж ч мэдэх байсан!" Гэхэд Снейп ч мөн санал нэгдэн "Тийм шүү. Амь нас тоглоом биш! Чамд хамгаалах шившлэг байгаагүй бол энэ бүхэн бүтэхгүй байсан"
"Ингэх байсныг нь мэдэж байсан болохоор хамгаалах шившлэг хийсэн юм. Гэхдээ санасныг бодоход намайг удаж байж сэрээлээ шүү?" Инээвхийлэн хэлхэд тэдний хөмсөг зангирана.
Ширээн дээр байх сониныг авхад томоор Дракогийн тухай, баруун талд нь арай жижигээр миний тухай нийтлэл гарсан байв.
"Би үхээгүй гэдгээ батлах хэрэг гарах нь?" гээд гэмгүй инээсээр орноос босвол бие минь маш их хэмжээний хүчтэй болсон байв.
Магад аав минь надад өгсөн байх...

YOU ARE READING
- Strongest -
Nouvelles-Энэхүү бичвэр нь Harry Potter киноны бүх анги дууссаны дараа үргэлжилж буй үйл явдал бөгөөд бүхэлдээ миний оюун ухаанаас гарсан тул киноноосоо гажина гэдгийг анхааруулъя! Started to 17/07/24.