Come with me

24 5 0
                                        

"Өглөөний мэнд Драко"

"Өнөөдөр цоглог байх чинь?"

"Тиймээ, Өнөөдөр гайхалтай өдөр байх юм шиг мэдрэгдээд байна"

"Яаж мэдэж байгаа юм?"

"Зөн совин" би инээгээд нүдээ ирмэхэд тэр ч даган инээгээд бид өглөөний цайруугаа яаравчиллаа.

"Сайн уу?, сайн уу Уизличуудаа, чи харваас сайн байх шиг байна Харри" бүгдтэй нь мэндлээд тэдэнтэй нэгдэн суусан бол Драко өөрийн найзуудруугаа явсан юм.

"Сайхан амарсан бололтой?" Гэж надаас Хэрмони асуухад "Энэнээс сайхан амарч байсангүй" ахиад л инээчихлээ.

"Аргагүй шүү дээ, Дракотой нэг өрөөнд унтдаг юм чинь. Өчигдөр бүр нэг орон дээр унтсан юм байлгүй!" Хялалзсаар хэлхэд нь би тайвнаар  "Миний сайхан өдөрт чиний муухай ааш дутаагүй Жинни, баярлалаа."

Түрүүнээс хойш чимээгүй суусан Харри харин "Өнөөдөр шоколадтай жигнэмэг өгч байна? Өмнө нь ингэж байгаагүй" гэв.

"Надад хамаагүй ээ, Би шоколаданд хайртай"

"Сайхан ааштай байгаа дээр нь асууя. Би цадсангүй Дапни надад хоёр ширхэг жигнэмэг өгөөч?" Гөлгөн нүд гарган харах Роны өөдөөс инээгээд " Чи надаас хоёрыг авчихаар чинь би арван жигнэмэг, Нэг цогцостой болох нь ээ?" гэхэд түүний инээд арилан надруу муухай харж эхэллээ.

Бүгд инээлдэн цайгаа ууж дуусахад гадаа цас орж байв. "Алив гарцгаая. Гадаа гоё харагдаж байна"

Хэсэг гадаа тоглоод, даарсан амьтад дулаацхаар дотогш орлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэсэг гадаа тоглоод, даарсан амьтад дулаацхаар дотогш орлоо.

Хүн бүр л шинэ жилийн үдэшлэгийг ярьцгаана. Харри Жинниг урьж, Рон Хэрмониг урив. Миний нүдэн дээр л дээ. "Алив ээ залуусаа тоглоод байна уу?" гэхэд тэд инээлдэв.

Удалгүй над дээр доод дамжааны минь нэг хүү гүйж ирээд " Юу л даа Дапни... Надтай...бүжгэнд орохгүй биз?"

- Strongest -Where stories live. Discover now