Нүдээ аниад удаагүй байхад өчигдөрийн Поттер намайг үнссэн нь төсөөлөгдөөд, өөр юм бодох гэж хичээвэл Драко намайг үнссэн нь бодогдоод унтаж чадахгүй байгаадаа боож үхэх шахна. Аргаггүй эрхэнд босч суув.
Тэгээд тэднийг харьцуулж эхэллээ. Драко бол Харриг бодвол эзэрхүү нэгэн. Ууртай, бас тайван. Яг л аав шигээ байхад Харри Поттер? Би түүнийг хосын харилцаандаа дуулгавартай байдаг гэж боддог байсан. Гэхдээ өчигдөр тэр огт өөр хүн шиг байсан. Хүчирхэг бас эзэрхүү...
Бодоод үзэхэд тэдний үнсэлт ялгаатай юм шиг. Уг нь ерөнхийдөө үнсэлт л боловч Дракогийн үнсэлт намайг барьж идэх мэт байхад Харригийнх намайг өөртөө уусгах гэж байгаа юм шиг байдаг.
Хараал ид Дапни Риддлэ. Чи ч муу охин юм аа? Анхны үнсэлтээ Малфойд, удаах үнсэлтээ Поттерт өгчихсөн байдаг.
Тэд хоёул надаас гурав ах. Бүр нэг нь найз охинтой!!
Өдөржин юм бодсоор хүсэн хүлээж байсан орой болсныг ч анзаарсангүй.
"Дапни хурдал бид одоо л эхлэхгүй бол хоцрох нь..." өрөөнд минь шуудхан орж ирээд ум хумгүй нүүрийг минь оролдоод байхаар нь гайхаж дуусаагүй байтал тэр хувцсыг минь тайлаад эхлэв.
"Хэрмони" тэр сонссонгүйд хурдхан түүнийг зөөлөн түлхээд, дотуур хувцаснаас өөр зүйлгүй байх биеийнхээ урдуур даавуу бариад "Эргээд хардаа!" гэлээ.
Тэр эргэж хараад "Мэрлин минь гэж... Малфой! Би анзаарахгүй өнгөрсөн нь чи хараад суугаад байж болно гэсэн үг биш. Соёлтой зан гаргаад биднийг орхиоч?!"
Малфойг гарсаны дараа санаа алдах Хэрмониг хараад "Чи заримдаа намайг аль жигүүрт байдгийг мартчих юм" гэвэл тэр гэмшингүй хараад "уучлаарай би хэт догдлоод яарсандаа... Тэр хэр удаан харсан юм?" Гээд надруу ширтэж эхлэв
"Мэдэхгүй ээ, эхнээс нь дуустал байх" гэхэд тэр ахиад л санаа алдлаа
Юутай ч би хувцаслаж дуусаад түүнд талархлаа илэрхийлэхээр эргэж харвал тэр ч мөн дууссан байв.
YOU ARE READING
- Strongest -
Aventura-Энэхүү бичвэр нь Harry Potter киноны бүх анги дууссаны дараа үргэлжилж буй үйл явдал бөгөөд бүхэлдээ миний оюун ухаанаас гарсан тул киноноосоо гажина гэдгийг анхааруулъя! Started to 17/07/24.