"Avada Kedavra" бүдүүн эрэгтэй хоолой өрөөнд гарахтай зэрэгцэн хурц ногоон гэрэл туяарч Дапнигийн үхлүүт бие газар унахад Драко түүнийг түшин авлаа.
Үнэндээ Том Риддлэ, Драког алахаар завдахад Дапни өмнүүр нь орсон нь энэ юм.
Залуугийн орилоон гэрээр хадаж, Том юу хийснээ ойлгон хойш хэд алхаад сандран гарлуугаа харлаа.
Нарцисса, Лусиус хоёр Пансиг Дракогоос хол байлгах тал дээр санаа тавихаар гарсан байв.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. "Би үүнийг хийе гэж бодоогүй!" Одоо л нэг Том Риддлэ-ийн амнаас үг уналаа.
Охиныхоо цогцосруу гунигтай ширтэх залуу түүнийг амьлуулах юу ч байсан хийнэ гэж дотроо амлаад түүнрүү дөхөх үед хамт байсан бүх дурсамжууд нь нүднийх нь өмнө зурайхыг мэдэрч байлаа.
Үхсэн биенд нь хүрэх төдийд тэр огт мэдэхгүй газар ирсэн байх ба хаана ирснээ гайхан ийш тийш харлаа.
Вольдемортыг алга болсонд Драко түүнийг үхтэлээ үзэн ядаж яаж охиноо хөнөөчихөөд зугтаж чаддаг байна гэж бодно.
Дапнигийн биеийг тэвэрсээр гархад яг л мэдсэн мэт гадаа нь Харри, Рон, Хэрмони гурав байж байх ба нүдэнд нь гуниг хуран зүгээр л одоо ч бие нь хөрөөгүй байх охины зүг ширтэнэ.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. "Тэрэнд юу тохиолдоо вэ?" Харри хурдхан гүйж ирээд асуухад Драко түүнийг түлхээд муухай харлаа.

YOU ARE READING
- Strongest -
Conto-Энэхүү бичвэр нь Harry Potter киноны бүх анги дууссаны дараа үргэлжилж буй үйл явдал бөгөөд бүхэлдээ миний оюун ухаанаас гарсан тул киноноосоо гажина гэдгийг анхааруулъя! Started to 17/07/24.