Эхлэл : "Удаан уулзсангүй."______________________________________________
Хаврын улирал дуусч бараг л зун болж байна. Ойр хавийн хүмүүс бүгд зуныг тэсэн ядан хүлээж байсан бол би л ганц хурдхан өвөл болохыг хүлээж байх шиг.
Би халууцахад дургүй. Тийм л учраас өвөлжин ороолтондоо зууралдаад явж байсан нь дээр байлгүй. Гэж бодож явдаг ч гэлээ зуны сайхныг би мэдэхгүй болоод д үргэлж өвөл гэж шаналдаг байх.
Метро хүлээх зуураа гар утсаа хальт шалгах гээд орох үед дэлгэцний зураг дээрх нэгэн нүдэнд өртөв. Миний дэлгэцний зураг олон хонож нэг өөрчлөгддөг болохоор өнөөдөр энэ хүн гараад ирнэ гэж бодсонгүй.
Ран.
Ахлах сургуульд байхаасаа хойш, "Хөөх, волейболд сайн юм аа!" гэж бодож явдаг байсан ч тэр бодол минь гэнэн бас өнчин шохоорхол болж дууссан юм. Тэр үед намайг мэддэггүй байсан. Гэхдээ нэг удаа нэгэн үйл ажиллагаанд оролцох үед хамт ажиллаж байсан болохоор танилцаад, таарах бүрдээ мэндэлдэг болчихсон байж билээ. Одоо ч дэлхийд алдартай тоглогч болсон болохоор надтай таарвал "Хэн бэ?" гэхээс зайлахгүй. Таарах ч үгүй биз.
Сарина эгч. ( аваагүй дуудлага 3 )
Би дуудлага хүртэл анзааралгүй Раныг бодчихож. Аймшигтай юм. Тэр даруй эргүүлэн залгахдаа юуны тулд над руу гурвын гурван удаа залгах болсныг ч бас гайхлаа. Харин тэр утсаа авсан даруйдаа ширүүхэн хоолойгоор загнав.
- Хина! Утсаа авахгүй их удах юм аа.
"Уучлаарай, юм бодоод ухаанаа алдчихаж."
- Бид маргааш орой багаараа уух гээд. Чи ирэх үү? Чи бүгдийг нь танина бас дотно болохоор. Тухгүй гэж бодож байвал зүгээр дээ. Манай багийнхан л байх болно.
Яагаад болохгүй гэж. Ганц өдөр ч болтугай өөрийгөө сэргээж, өөртөө цаг гаргангаа дуртай хүмүүстэйгээ нэг оройг хамтдаа өнгөрүүлэх чинь сайхан байхад.
"Тэгье ээ, би завтай."
- Ашгүй дээ Хина. Би зурвасаар байршил цагаа явуулъя!
Сарина эгчтэй ахлах сургуульд байхдаа танилцаж одоог хүртэл дотно харилцаагаа хадгалсаар ирсэн. Түүний ачаар л энэ олон хүмүүстэй дотно болж үргэлж холбоотой байх болж.