2. Hiding feelings.

92 24 5
                                    


2. "Дараа уулзахдаа.."

______________________________________________

Би зурвасыг нь харсан ч хараагүй мэт дүр үзүүлж хэсэг суулаа. Өөр рүү нь ч харахгүй. Тэр хариу бичихгүй байгаад гайхсан юм шиг наашаа харсан ч харцнаас нь бултаж өөр нэгэн рүү харж, ойлгоогүй яриандаа худлаа инээсэн дүр үзүүлж, хааяа хааяа урдах аяга шар айрагнаасаа балгаад л.

Би өнөөдөр ингэж ирэх ёсгүй байсан юм. Эсвэл арай дээр, тухтай байдлаар таарах байсан юм. Хөөрхөн ч үе биш байхад.

Бид удаан сууж, согтоцгоосны эцэст харихаар болж бүгд гадагш гарлаа. Би их уусан ч эртний сандрал гарахгүй байсан болохоор уусан юм шууд л шингээд согтсон ч шинжгүй.

Сарина эгч над руу их л улайчихсан нүүртэй гүйж ирлээ. Тэр бол өнөөдрийн их уугч. Үнэхээр их уусан шүү. Яаж эрүүл юм шиг алхдаг байна аа.

"Хина! Өнөөдөр ирсэнд баярлалаа. Чи ганцаараа харьж чадах уу? Шөнө дунд болж байна." гээд тэр хальт эргэж харчихаад буцаад,

"Өнөөдөр Ран байсан болохоор их сандрав уу? Чи энийгээ болихгүй бол ирээдүйд их хэцүүдэх нь дээ."

"Зүгээр дээ, би ийшээ явах болохоор та нар болгоомжтой яваарай."

Би ингэж хэлээд бүгдэд нь мэндлээд алхах бол тэд ч бас гараа даллаж хөгжилтэй байснаа хэлэв. Ранаас бусад нь. Удаан хугацааны туршид ингэж удаан суусан болохоор энэ жилийн хамгийн хөгжилтэй өдөр болох байх.

Замдаа олон нохой, ганц нэг халчихсан хүнтэй таарснаас бусдаар эрүүл гэртээ ирлээ. Шөнийн сэвэлзүүр салхинд уусан зүйл минь тэр чигтээ гарах шиг л болсон ч өглөө яаж сэрэхээ сайн мэдэхгүй л байна.

Ор минь. Диваажин шиг л байна. Диваажин ямар гэдгийг мэдэхгүй ч тийм л санагдаж байна.

[ Уншаагүй зурвас 2 ]

080******** : Чамайг гэртээ очсон уу гэж асууж байна. Сарина эгч.

Одоо энэ зурвасд хариулбал би супер худалч хүн болно. Гэхдээ хариулахгүй бол бүр ч тэнэг.

- Тийм ээ.

080******** : Өөр хүний нэр оролцуулахгүй л бол зурвасд минь хариулахгүй шинжтэй хүн юм аа. Би л асууж байгаа юм. Болгоомжтой харьсан үгүйг чинь мэдэх гээд л.

- Уучлаарай. Би одоо л зурвасыг чинь уншиж байна.

080******** : Тэгээд, яагаад мэндлээгүй юм?

Юу гэж бичвэл тэр зөвөөр ойлгох бол... Юу гэж бичвэл тэр намайг сонин хүн гэж бодохгүй байх юм бол. . .

- Уучлаарай! Би өөдөөс минь мэндлээгүй хүнтэй түрүүлж мэндлэхээс жаахан ичээд байдаг юм.

080******** : Тэгвэл дараа уулзахдаа хоёр удаа мэндлээрэй, хаха.

Би түүн рүү "ОК" гэсэн стикерээс өөр зүйл явуулалгүй утсаа тэр чигт нь унтраачихсан. Би үүнээс цааш түүнтэй зурвас бичилцэх юм бол тэр дороо ухаан алдаад уначих юм шиг санагдаад.

Би яг л одоо өөрийгөө Савако шиг мэдэрч байна. Нүүр минь улаан лооль шиг улайчихсан, хайртай хүнийхээ өөдөөс олигтой зүйл юу ч ярьж чадахгүй хэрнээ мэдрэмжээ илэрхийлэхийг хүсээд л байдаг .

Бас тэр дараа уулзахдаа гэж хэлсэн. Дараа гэж хэзээ юм бэ Ран..

______________________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

______________________________________________

Догдлоод бичээд л байлаа. <3

Lover | ran takahashi.Where stories live. Discover now