"Тэгэхээр ахлах сургуулиас хойш надад сайн байсан байх нь ээ."
Би ярьсан зүйлийг нь олон давтаж өөрийг нь ичээсээр манай гэрт ирэв.
Ран "Маргааш уулзана биз дээ?"
"Болзоонд явах уу?"
Болзооны талаар ам нээхэд тэрний царай улаан лооль шиг л улаачихав. Ийм царайг нь анх удаа л харж байна. Хөөрхөн юм.
"Тэгэх үү? Би энэ удаад туршлагатай болсон. Өмнө нь хэтэрхий ичээд бусниулчихаа шахсан шүү" гэлээ. Гэвч тэр энгийнээрээ л байсан шүү дээ.
Би гэртээ орохоос өмнө түүнд гэртээ очоод зурвас заавал бичихийг хэлээд орлоо. Удалгүй түүнээс " Хэтэрхий хөөрөөд гүйгээд ирчихлээ. Бас чам руу хурдхан зурвас бичмээр санагдаад" гэсэн зурвас ирэв.
Хүн яаж ийм эгдүүтэй байж болдог юм. Талбай дээр гарахдаа хүн бүрийг айлгасан хүчтэй довтлогч хэрнээ миний хажууд жаахан хүүхэд шиг болох юм.
—
Өглөө нь хөөрхөн болох гэж хичээн гэрээс гарвал тэр ардаа ямар нэг юм нуусан юм шиг гараа далдлана. Харин дөхөөд очиход улаан сарнайтай цэцгийн баглаа над руу сунгалаа.
"Чамтай адилхан их хөөрхөн харагдахаар нь авчихсан." гэж хэлээд хүн ичээж ч амжив.
Энэ удаа тэр машинтайгаа иржээ. Намайг суухыг хүсээд тэр жолоочийн хажуу дахь суудлын хаалгыг нээж өгөв.
"Жэнтлэмэн л гэж бодлоо. Баян хүний дүрээр кинонд тоглох хэрэгтэй." гэхэд тэр,
"Гол дүрийн эмэгтэй нь чи байвал болж байна."
_
Хэзээ ч болзож үзэж байгаагүй би зөвхөн Рантай хоёрын хоёр удаа болзчихсон. Бүр үерхдэг. Гэтэл би энд баярлах ёстой байтал фэн охидод нь санаа зовж байна.
Юу болсон бэ гэвэл, бид кино үзсэнийхээ дараа ресторан орохоор болоод кино театраас гарч явахдаа Раны том шүтэн бишригч охинтой таарсан юм. Тэр биднийг харсныхаа дараа нүдэнд нь нулимс цийлэгнэж Ран руу дайрахыг оролдсон.
Би түүнийг хамгаалах гэж үзээд цаашлуулахдаа түүнийг хальт түлхэх үед хойно байсан жижигхэн чулуундаа бүдрээд уначихсан. Харин буцаж босч ирээд цагдаа руу залган хүний биед халдсан хэргээр бид яг одоо цагдаагийн газарт байна.
"Тэр миний найз залуу руу дайрахыг оролдсон болохоор түлхсэн юм. Гэтэл тэр уначихсан"
Харин нөгөө охин найз залуу гэх үгийг сонсоод ахин нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв.
Үнэн мөрийг сонсоод ямартай ч тэр охины буруу болсоор бид зам саллаа. Гэхдээ би унагасны нөхөн төлбөр гээд мөнгө ч өгч амжив.
"Ран, маргааш мэдээ гарчихвад яана. Волейболын тамирчин Такахаши Раны найз охин фэнийх нь бие халдаа гэсэн гарчигтай. Тэгээд хүмүүс намайг үзэн ядах ч гэлээ ийм аймшигтай хэрцгий найз охинтой болчихсон гээд чамайг ч бас үзэн ядвал яана!"
Ран инээгээд "Тийм мэдээ гарсан ч чи хэрцгий хүн биш болохоор зүгээр дээ. Бас тэдний амьдрал биш. Би хайртай хүнтэйгээ байгаа болохоос олны анхааралд өртөхийш хүсээд чамтай үерхээгүй юм шүү"
Хэтэрхий зангаасаа болоод болзоогоо балласан болохоор сэтгэл дундуур л байна. Ран намайг гэрт хүргэж өгч байгаа ч гэсэн би түүний машинд чимээгүй явсаар л ирлээ.
Бид хоёул машинаас буугаад тэр тойрч хүрч ирээд дулаахан энгэртээ чангахан тэврэв. Би ч бүх сөрөг бодлоо мартсан юм шиг болоод түүнийг зөрүүлэн тэврэв.
"Юу ч болохгүй болохоор санаа битгий зов. Хэрвээ маргааш өглөө тийм гарчигтай мэдээ гарчихсан байвал би хурдан залруулах болохоор битгий хөөрхөн царайгаа барайлгаад бай. Жижигхэн уруул чинь хүртэл унжчихаж" гээд тэр хоёр хацраас минь бариад уруул руу минь харлаа.
"Би сэргээгээд өгч чадна" гэж хэлээд тэр намайг үнсэх төдийд л бие минь хөшиж, хацар минь улайх мэдрэгдлээ.
Би түүнийг зөрүүлэн үнсэж байгаад дараа нь түүнд эрхэлсэн өнгө аясаар "Ингээд байвал өдөр бүр уруулаа унжуулаад явж баймаао санагдаж байна"
"Одоо ордоо, сонин зүйл битгий бодоорой."
Тэр явсны дараа би өөрийгөө хамгийн азтай хүн шиг л мэдрээд доороо хэд эргэлдэн гэртээ орлоо. Тийм ч бүтэлгүй болзоо байсангүй.
——————
ДУУСАХАД НЭГ АЛХАМ ОЙРТОЖ БАЙНА!🏐