3. Like a cloud.

83 25 10
                                    


3. "..өвдөж байна уу?"

______________________________________________

Тэр шөнөөс хойш бараг л гурван долоо хоног өнгөрсөн байх. Ран ч бичээгүй, би ч гэсэн.

Үнэндээ бичихийг үнэхээр их хүссэн ч удаан хугацааны дараа ганц удаа л уулзсан байж дотно юм шиг яриа өрнүүлэх тийм харилцаатай биш юм шиг санагдсан.

Өөр зүйл гэвэл ойрд Сарина эгч олон залгаж байгаа. ' Яаж байна даа? '
' Рантай ямархуу байна? ' гэх мэтээр. Ахлах сургуульд байхдаа бүгдтэй нь өдөр бүр уулзаж хамт тоглоцгоодог байсан. Би хэрвээ өдийг хүртэл Японы волейболын шигшээ багийн тоглогч болох мөрөөдлөө үргэлжлүүлсээр ирсэн бол ядаж л Ран бид хоёр арай өөр харилцаатай, дээр нь их ч мөнгө олж олон тэмцээнд охидтой хамт оролцоод явж байх байсан юм.

Одоогийн миний тоглох чадварын өмнөх надтай харьцуулбал юу ч биш. Би бараг л бөмбөг ирвэл айж зугтахаар хэмжээний болчихсон байх.

Би яг одоо орон дотроо л хэвтэж байна. Ажлын амралт эхэлчихсэн болохоор өдөржин унтахаас өөр хийх зүйл алга. Бодох зүйл эдгээрээс эхлүүлээд их болохоор ч тэр үү нүд ирмэх зуур л өдрийн дөрвөн цаг болж.

Өө, утас дуугарч байна. Хэн нэгэн намайг энэ орноос минь босгох гэж байгаа юм шиг мэдрэгдэж байна.

Сарина эгч.  

"Байна уу?"

"Хина. Өдрийн мэнд. Чи өнөөдөр орой завтай юу?"

"Завтай, зөндөө их."

"Ашгүй дээ. Чи өнөөдөр манай зааланд хүрээд ирээрэй. Бид хэд жаахан харилцах гээд."

Хэдхэн минутын өмнө бодсон зүйл минь ингээд л биелэнэ гэж бодсонгүй. Удаан хугацааны дараа тэдэнтэй ахиад тоглох нь.

"За. Очно оо."

"8 цагаас шүү!"

Хэдэн хоногийн өмнө дэлгүүр орохдоо волейболын өмсгөл хараад өмнөх дурсамжууд сэдрээд ч гэх юм уу, сонирхол хөдлөөд авчихсан юм. Авчихаад хаана ч өмсөх билээ гэж бодоод  хадгалчихсан байсан. Өнөөдөр л өмсөх байж.

"Хөөрхөн харагдаж байна."


Lover | ran takahashi.Where stories live. Discover now