5. Summer flu.

112 27 11
                                    

5. "Чи өөртөө жаахан анхаарах хэрэгтэй. "

______________________________________________

Ганцаараа амьдрахын бас нэг сул тал бол өвдөх үед хэн ч намайг асрахгүй байх. Ийм үедээ л хэн ч үгүй ганцаардмал гэдгээ мэдрэх юм. Хэдий ойр ойр ярьдаг дотны найзууд ганц нэг байдаг ч ийм үеэр гэрт минь ядаж шөл хийгээд өгөх үеэл, ядахнаа цусан төрлийн хүн ч болтугай хажууд минь байсан бол сайхансан.

"Хайрт ээж"

Ийм үед ээж минь хажууд байсан бол жаргалдаа умбах байсан биз.

"Мм, Хина. Сайн сууж байна уу?"

"Сайн. Та сайн биз дээ. Аав та хоёр юу хийж байна."

"Аав чинь ойрд найзуудтайгаа их ууланд гарч байгаа. Саяхан бид хоёр зугаалганд явсан."

"Атаархчихлаа байна. Юу болоод залгасан юм. Санаа юу?"

"Их санаж байна. Ээж нь чам руу хачир, хүнсний ногоо, хоолны бэлдэц явуулсан юм. Чиний дугаарыг хүргэлтийн хүнд өгчихсөн. Ээж нь ингээд таслалаа. Зочин ирж байна."

"За, хайрта--"

Баяртай ч үгүй тасласанд нь жаахан гомдсон ч тэр сар бүр чөлөөгүй ажилладаг болохоор ойлгох хэрэгтэй. Зугаалга. . . гоё сонсогдож байна шүү.

Босоод сэргэхийг оролдов. Өглөө хадуурч байгаагаа мэдсэнийхээ дараа шууд л өвчин намдаах эмийн бэлдмэл, шахмал эм уусан ч олигтой үр дүн алга. Хэд хэд үсэрсний дараа толгой эргэж, шилгүй болохоор юм ч тогтоож харж чадсангүй.

"Амьдралд минь юу л тохиолдоод байна даа."

Хүргэлтийн ажилтнаас "Шөл хийж чадах уу?"  гэж асуугаад нөгөө хүнээсээ үхлийн харц аваад гэртээ орж ирэв. Ийм юм асууж байдаг би л тэнэг юм.

Хоосон хөргөгчиндөө эвийг олоод бүгдийг нь багтаах зуураа цэн зогсохыг хичээсэн ч толгой эргээд л. Жаахан амс хийнгээ доош суугаад, халаасндаа дуугарч байсан утасны нэрийг нь ч харалгүй авав. Магадгүй ээж байх.

"Б-Байна уу?"

"Хина?"

Утасны ардаас эрэгтэй хоолой дуугарсанд цочин бодит байдалдаа эргэн ороод дугаарыг нь хартал РАН.

Lover | ran takahashi.Where stories live. Discover now