4. "Дотно.."
______________________________________________
"Уучлаарай. Надаас болоод шил чинь авах юмгүй болчихлоо. Би үнэхээр Масатог--"
Тэр сандарсан дээрээ нэмээд байдгаасаа илүү их зүйл яриад байсан учраас бүдүүлэг ч гэсэн яриаг нь тасалж орхилоо.
"Ран. Би зүгээр ээ. Үнэхээр."
Раны харц хормын дотор өөрчлөгдөж, удаанаар инээмсэглэж эхлэв. Түрүүн тэр намайг өргөөд гүйсэн болохоор нүүр минь час улаан болсон байх. Юм ч сайн ярьж чадахгүй нь. Ран надаас жаахан хол байгаа болохоор царайг л нь ч сайн харахгүй нь. Жаахан хол. Шилний минь нэг гуя хугарсан дээр нэмээд далийчихсан болохоор ахиж хийлгэхээс өөр аргагүй болчихож дээ.
"Чи дунд сургуульд байхад хүртэл яг ингэж бөмбөгт цохиулж байсан чинь санаанд орчихлоо."
Тэр санаанд ч оромгүй зүйл хэлсэнд нь бага зэрэг гайхаад түүн рүү асуулт эрсэн харцаар харав. Би түүнтэй дунд сургуульд бас цуг сурч байсан гэж үү?
"Чи тэр үед намайг таньдаггүй байсан байх л даа. Тэгэхээр. . . би чиний шилийг янзлуулж өгөх болохоор чи тэр хүртэл шилгүй явж чадна биз дээ?"
Сэдвээ гэнэт өөрчилсөн болоод ч тэр үү би ч юм асуухыг хүсэлгүйгээг толгой дохив. Тэгэхээр Ран намайг эхэлж мэддэг байсан байх нь. Гэхдээ яаж вэ. . ?
★
Заалнаас гараад надаас бусад нь хоол идэхээр явах гэж байлаа. Учир нь би ийм байдалтай урдах замаа ч сайн харахгүй. Явлаа ч буцаж харьж чадахгүй байх вий гэж бодож байна.
"Өнөөдөр. . . хөгжилтэй байлаа. Удаан хугацааны дараа тоглосон болохоор ч тэр үү сонирхолтой. Гэхдээ би хамт хоол идэж чадахгүй бололтой. Эртхэн харьсан дээр байх."
Би хамгийн хойно байсан болохоор бүгдэд нь сонсогдохоор чанга хэлэхийг хүссэн минь энэ. Бүгд л сонссон байна.
Оцүка "Ийм харанхуйд ганцаараа явах аюултай болохоор хамт хоол идэхгүй байхад хүргэсэн Ран хүргэж өгчихөөд ир.
Ран идэж байсан бананадаа хахсан бололтой ханиаж ханиаж байснаа,
"За." гэв.