8. Би байх байсан юм._____________________________________________
Өглөөний сэрүүлгийн тэмдэглэл дээр "Раны төрсөн өдөр" гэсэн бичиг гарч ирсэн даруйд бослоо.
Олон хоногийн өмнөөс Раны төрсөн өдрөөр юу бэлдэж өгөх талаар бодол болсоор өнгөрсөн. Удаан хугацаанд бодсон болохоор зүгээр л өөрийнхөө зүгээс өгч, өөрийгөө илэрхийлж чадахаар зүйл өгөх гэсэн юм.
Хэдэн өдрийн өмнөх ярилцлага дээрээ өөрийнх нь довтолгоог авж чадах найз охинтой болохыг хүсдэг гэж хэлж байсан.
Өнөөдөр тэр завгүй л байна байх. Гэхдээ яаж ч байсан ганцхан цаг ч хамаагүй түүний довтолгоог авах гэж хичээх болно.
★
Өдөржин хуучны дэлгүүр хэсч явсан ч түүний идэх дуртай байсан амттанг олсонгүй. Аквариум музей үзэхдээ хамгийн их идэхийг хүсч байна гэж хэлж байсан юм. Тэгээд л "Аан, олж өгөх хэрэгтэй байх нь" гэж тэр үедээ бодож билээ. Олдохгүй бол өнгөрч дээ.
Утсаа гаргаад дугаарыг нь хийгээд залгасан ч авсангүй. Гэтэл хэдхэн минутын дараа эргээд залгалаа.
Энэ үед хэчнээн улайсныг харвал тэр ч шоолох байх даа.
"Хина, байна уу? Уучлаарай юм хийж байлаа."
"Аан, зүгээр ээ. Юм асуух л гэсэн юм."
"Асууж болно оо."
Би нэг хоолойгоо засаад "Орой зав гаргаж болох уу? 30 минут байсан ч болно оо. Завгүй бол зүгээр дэ-"
Сүүлийн өгүүлбэрээ ихэд сулхан бас хэлж дуусаагүй байхад тэр таслан хариугаа хэлэв.
"Болно оо. Завтай. Хаана юм?"
Сандарсандаа болоод олигтой ч хариу хэлэх гээд чадсангүй.
"Заал." гэж хэлээд тасласны дараа амьсгаа хурдсан, нүүр халуу оргиж байв.
Гэсэн ч түүнтэй орой уулзах болсон болохоор. . .★
Бэлгээ хайрцаглаад түүнд өгөхөд төгс болгоод цүнхэндээ эвтэйхнээр хийлээ.
Аль зааланд хэдэн цагт уулзахаа утсаа тасласныхаа дараа зурвасаар илгээсэн юм. Одоогоор өдрийнх шиг амьсгалахад хэцүү байснаас арай дээрдсэн гэх үү дээ. Ямартай ч амьсгалж чадаж байна.