6. "Чи надад харуулж байгаагүй.."____________________________________________
Аймшигт ханиадны өдрүүд дуусч борооны сар эхэллээ. Тэгэхээр яах вэ?
Би ахиад л ханиад хүрэх магадлалтай л гэсэн үг. Гэхдээ ханиад хүрчихвэл Ран ахиад хүрч ирэх болов уу? Тэр Раны хийж өгсөн шөл л энэ муухай зүйлээс салгасан юм. Сүүлд нь над руу бичсэн юм . "Анх удаа л хийсэн болохоор.." гээд. Үнэн эсэхийг нь мэдэхгүй байгаа ч хэрвээ үнэн бол анхных гэхэд миний хийдгээс ч гоё болсон байсан.
Гэхдээ би түүнд ахиж төвөг удахгүйн тулд ханиад хүрэхгүй байх хэрэгтэй.
Гадуур хувцасаа өмсөөд шинээр ажилд орсон цагийн ажилдаа гарахаар болов. Өнөөдөр бороо орохгүй бололтой. Тэнгэр цэлмэг байх нь.
РАН.
Ран үе үе залгаж сандаргадаг хэвээрээ. Одоо хүртэл. Ер нь хэн ч байсан өөрийнх нь харж явдаг хүн өөр рүү нь залгавал сандрах л болно.
"Байна, Ран. Юу болсон бэ?"
"Би тэр хоёртой холбоо барьсан. Дэк, Шима!"
Тэр утасны цаанаас их л баярласан хоолойгоор ярих бол би өөрийн ч мэдэлгүй инээчихсэн зогссоор л.
"Хөөх, сайн юм болж."
"Тийм ээ. Бид өнөөдөр уулзахаар болоод. Чи нэгдэх үү? Оройтвол би хүргээд өгөх болохоор . . ."
"Цагийн ажил минь 19 цагаас тарна. Хэд гээд уулзах юм?"
"Яг болно! Бид 20 цагаас уулзана. Би ажлаас чинь очоод авъя. Таслалаа шүү."
Ингээд л би орой бүр өөр төрийн төлөвлөгөөтэй болсноос хойш нойргүйдэл нэмэгдсэн юм. Гэхдээ энэ бол арай онцгой орой байна гэж найдаж байна.
★
Ажил тарахаас 20 минутын өмнө Ран ирж авна гэдгээ хэлсэн бөгөөд би энд өөрийнхөө өглөө гарахдаа жаахан будсан нүүрнийхээ будгийг сэргээх аядав.
Гаднаас нэлээд согтчихсон үйлчлүүлэгч орж ирээд ард минь байх тамхи руу заав.
"Нэгийг өг."
Сурагчийн дүрэмттэй дээр нь согтуу байсан тул яаж ч байгаад хамаагүй өгөхгүй байх хэрэгтэй.