7. "Дуртай амттан чинь гүзээлзгэнэ байхаа?"______________________________________________
Аз болж ханиад хүрээгүй гэх үү дээ. Би тэр өдрөөс хойш Рантай холбоо бариагүй, зурвас ч бичээгүй, уулзаагүй. Над руу хэд хэдэн удаа залгасан ч хэргээр аваагүй. Бичсэн зурвасд нь ч хариу өгөөгүй. Бараг л долоо хоног өнгөрч. Би яагаад ингээд байгаагаа ч ойлгоогүй. Найз охин ч биш байж хардаад л, түүний нүдэнд хэн ч биш байсан ч уурлаж гомдоод байх юм. Хэн болчихоод..
Ран надад найз охинтой байснаа хэлээгүйд нь гомдоогүй л дээ. Угаасаа хэлэх ч албагүй. Эсвэл хэн нэгэн хуучин найз охиныхоо үгэнд ороод гэрт нь хүргэж өгөх хэвийн зүйл юм болов уу?
Өглөөнөөс хойш хэтэрхий их зүйл бодсоноос болж толгой өвдчихлөө. Өнөөдөр ажил дээр нэг өдөр л бүтэн гарж нэг өдрийн цалинг гурав нугалж авах санал авсан болохоор ингээд олон юм бодож байна. Хүмүүс ч их орж ирж дундуур нь олон ч удаа хариулт дутуу эсвэл илүү өгч алдаа гаргалаа.
"267 иен болж байна."
"Энийг нь чамд"
Урд байх хүн авсан зүйлийнхээ нэгийг нааш сунгах үед л дээш харлаа. Ран байжээ.
"Чи коланд дуртай биз дээ?"
Тэр яаж мэдсэн юм бол? Бас яаж олон хоног дуудлагыг нь тоохгүй орхиж, зөрүүлж зурвас бичээгүй байхад ийм сайхан ханддаг байна аа. Уурлахгүй юм уу, Ран?
"Б-Баярлалаа."
"Зүгээр дээ. Ямар нэг зүйл болсон уу? Чи ойрд утсаа авсангүй. Бид нар ууланд гарч, салхилахдаа чамайг дуудах гэсэн ч холбоо барьж чадаагүй."
"У-Утас эвдрээд. Би өчигдөр л янзлуулсан."
Муу худалч. Жүжигчин болвол таарна.
Түүний араас хэн нэгэн хоолойгоо засвал өөр нэг үйлчлүүлэгч хүлээж байлаа. Ран холдож би түүнээс уучлалт гуйлаа.
Тэр хэсэг утсаа харж, юм бичиж байгаа мэт болсноо гэнэт гараад явчихав. Завгүй байгаа байх гэж бодоод дуудсан ч үгүй. Үйлчлүүлэгч гарсны дараа утсаа шалгаж үзвэл Ранаас шинэ зурвас иржээ.
8 сарын 17 :
Завгүй байна уу?