‧˚₊•┈┈┈┈୨୧┈┈┈┈•‧₊˚⊹
Тэгэхээр.. одоо яах уу?
Гараа энгэртээ зөрүүлэн тэвэрч, хэдхэн хүн энд тэндээс номын хайгуул хийн эсвэл хичээлээ хийж суух сурагчдыг харах Аёл гүнзгий амьсгаа аваад, ном руугаа ширтлээ.
Жэйк бид хоёрын дунд таагүй уур амьсгал үүсэхгүй гэж найдъя.
Тэдний өмнөх үнсэлтүүд бүгд төлөвлөгдсөн, хичээлийн нэг хэсэг байсан бол өчигдөр шөнийн үнсэлт огтхон ч тийм байгаагүй билээ.
Аёл Жэйтэй болзож байгаа, Жэйкийг хуучин найз охинтойгоо нийлсэн гэх цуурхал сар бүр дахин энд тэндгүй цуурч байдаг тул өчигдрийн үнсэлтийг ноцтой хүлээж авахыг хүссэнгүй.
Гэнэтхэн хэзээ ч төсөөлж байгаагүй хүн нь танхимын хаалгаар ороод ирсэнд охин гайхан хөмсгөө өргөлөө.
Жэй...
Тэр хэзээ ч номын санд өөрийн дураар орж ирэх нэгэн биш.
Жэй түүний барааг харчхаад инээмсэглэл тодруулсаар гүйж ирэн, эсрэг талд нь суухдаа, "Сайн уу? Аёл." гэж мэндлэхэд охин түүний харцнаас аль болох зайлсхийхийг хичээж, ширээн дээр гаргаж тавьсан утсыг нь хараад өөрийнх нь болохыг танив.
"Чи өчигдөр утсаа манайд үлдээчихсэн байна лээ."
"Аан, харин тийм ээ. Баярлалаа." Аёлыг инээмсэглэн ийнхүү чимээгүй хариулахыг сонсох Жэй мөн адил дуугаа намдаан, "Чи өчигдөр гэртээ сайн явж харьсан биз дээ? Би чам руу залгахдаа утсаа буйдан дээр маань үлдээчихсэнийг чинь мэдсэн."
"Тийм ээ, сайн явж харьсан."
"Чи харин энд юу хийж байгаа юм?"
"Аа.. зүгээр л химийнхээ бие даалтыг хийж байлаа." Охин залууг суудлаасаа босон, яг хажууд нь ирж суухад бага зэрэг сандран, номоо хаав.
YOU ARE READING
Teach Me How To Kiss ʲᵃᵏᵉ ˢⁱᵐ
Fanfiction- Үнсэлцэхэд мэдлэг биш туршлага хэрэгтэй. Credit @vilorioa ᝰ.ᐟ