‧˚₊•┈┈┈┈୨୧┈┈┈┈•‧₊˚⊹
Гурав дахь удаагаа хангинах утас руугаа чимээгүйхэн ширтэх Аёлыг харсан өрөөний найз нь түүнд хандаж, "Наадах чинь Жэй мөн үү?" гэхэд охин, "Тийм байх аа.." гээд утсаа дахин дуугарахаа больтол нь хүлээсэн ч ер зогссонгүй.
Аёл утсаа шүүрч аваад хариулахынхаа өмнө гүнзгий амьсгаа аван, "Байна уу?" гэсэнд утасны цаанаас Жэй, "Хөөе... би чам руу нэлээн хэдэн удаа залгалаа. Яагаад утсаа ер авахгүй байсан юм?" хэмээж, Аёл түүний инээхийг сонсоод хариу эв хавгүйхэн инээн, "Аан, харин тийм ээ. Би угаалгын өрөөнд байсан юм аа." гээд сандарсандаа хумсаа мэрэхэд тэдний хэн хэн нь цааш хэлэх үгээ ололгүй нам гүм байдал үүсэв.
"Өнөөдөр хэр байв даа?"
"Өдөр бүр өнгөрдөг шигээ л. Харин чинийх?"
"Миний хувьд... өнөөдөр бол бүхэл өдөржин зөвхөн чиний тухай бас чамайг дахиж болзоонд явах эсэх талаар л бодож өнгөрүүлсэн өдөр байлаа."
Аёл өрөөнийхөө найз руу харан Жэйн юу гэж хэлэх гээд байгааг ойлгоод, байрандаа таг хөшин зогслоо.
"Аан, болох л юм.."
"Чи тийм ч баяртай сонсогдохгүй л байна даа." Жэй утасны цаанаас инээн ийнхүү хэлэхэд Аёл духаа алгадаад, "Үгүй дээ, би жинхэнээсээ явахыг хүсэж байна." хэмээж, өрөөний найз нь түүн рүү харан толгойгоо сэгсрэв.
"Нээрээ юу?"
"Тийм ээ."
"За, тэгвэл би чам руу болзооныхоо талаар зурвасаар явуулчихъя. Болж байна уу?"
"Тийм ээ."
"Баяртай."
"За."
Жэй инээн утсаа таслахад Аёл санаа алдаад, утсаа ор луу шидэн, "Бурхан минь! Би яагаад одоо хүртэл зүгээр л зөвшөөрөөд байгаа юм бол оо?" гээд ширээнийхээ ард очин суулаа.
"Миний хувьд чи л өөрийгөө ийм байдалд оруулаад байн-"
"Тэгэхээр, тэр тийм ч муу залуу биш гэж би боддог. Бас тэр их эгдүүтэй. Зүгээр л... намайг маш их сандаргаад байдаг ю-"
YOU ARE READING
Teach Me How To Kiss ʲᵃᵏᵉ ˢⁱᵐ
Fiksi Penggemar- Үнсэлцэхэд мэдлэг биш туршлага хэрэгтэй. Credit @vilorioa ᝰ.ᐟ