10

294 38 26
                                    

‧˚₊•┈┈┈┈୨୧┈┈┈┈•‧₊˚⊹

Ердөө аравхан минутын дараа эхлэх математикийн шалгалт өгөх танхимын гадна Жэйк өөрийгөө унахдаа бат итгэчихсэн алхана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ердөө аравхан минутын дараа эхлэх математикийн шалгалт өгөх танхимын гадна Жэйк өөрийгөө унахдаа бат итгэчихсэн алхана.

Гэхдээ түүний бодолд зөвхөн Аёлын өөрийг нь юу ч бодолгүй үлдээж явсан дүр төрх л эргэлдэх агаад шалгалтдаа санаа зовох сөхөө түүнд огтхон ч байсангүй.

Магадгүй тэр чамд бодож байгаа шиг чинь сайн биш байх, чи үүнийг хүлээн зөвшөөрч, эвлэрэх хэрэгтэй, залуу минь...

Тэр толгойгоо сэгсрэн өөртөө ийнхүү хэлсээр.. Гэвч өөр нэгэн эвлэрэх шалтгааныг ерөөсөө олж харахгүй байлаа.

"Жэйк."

Хэн нэгэн түүний араас дуудахад залуу эргэн, гартаа аяга кофе атгасан Аёлыг инээмсэглэн зогсохыг олж харав.

"Чи гадаа юу хийж байгаа юм? Энд шалгалттай биш билүү?"

"Сэтгэл зүйгээ бэлдэж байхад чи дөнгөж сая тасалдуулчихлаа." гэж Жэйк хошигнон, гараа энгэртээ зөрүүлэхэд, Аёл толгой сэгсрэн инээмсэглэлээ.

"Энд ингээд зүгээр зогсоод байх юм бол байдал улам дордоно гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Тийм болохоор зүгээр л шууд яваад ор л доо."

Аёл түүнийг тайвшруулан, танхимын хаалга руу толгой дохисон ч Жэйкд энэ бүхэн хамаагүй бололтой. Түүний хэлсэн үгс бүхэн зүүн чихээр нь ороод баруун чихээр нь гарах шиг л болов.

"Шууд яваад ор гэнэ ээ?"

"Тийм ээ, хэрэв чи уначихвал дахиад л өгөөд үз. Хэрэв дахиад уначих юм бол яахав дээ.. алдаад байх зүйл байхгүй л биз дээ? Эцсийн эцэст энэ чинь зүгээр л нэг шалгалт шүү дээ."

Жэйк түүний хэлэхийг сонсоод, толгой дохин, "За, ойлголоо. Тэгвэл би өгөөд үзнэ ээ." гээд нүд рүү нь түрхэн зуур ширттэл сандарсандаа гэнэтхэн өөр тийшээ харцаа шилжүүлчхэв.

"Тэгвэл дотогшоо ороод өгчхөөд ир дээ." гэж охин инээмсэглэн хэлээд залууг толгой дохин явах гэхэд тэр гэнэтхэн түүний бугуйнаас татан зогсоогоод, "Би амралтын өдрөөр энд байхгүй шүү. Ням гарагийн орой хүртэл авга эгчийндээ байна. Чамд хэлсэн нь дээр гэж бодлоо."

Teach Me How To Kiss ʲᵃᵏᵉ ˢⁱᵐWhere stories live. Discover now