7

293 42 41
                                    

‧˚₊•┈┈┈┈୨୧┈┈┈┈•‧₊˚⊹

"Та хоёр тэгэхээр өчигдөр шөнө хамт байсан байх нь ээ?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Та хоёр тэгэхээр өчигдөр шөнө хамт байсан байх нь ээ?"

Жэй хөмсгөө зангидан ийнхүү асуухад Аёл багахан сандарч, Жэйк инээмсэглэхдээ, "Тийм ээ, гэхдээ бид хичээлээ хийж байсан юм. Санаа зовоод хэрэггүй дээ." хэмээн, залуу хэсэг эргэлзсэнээ, "Та хоёр байнга л хамт хичээл хийдэг гэх юм. Яг ямар хичээл хийдэг болоод ингэж нэгэнтэйгээ зууралдаад байдаг юм?"

"Аан.. тэр үү? Анатоми! Яагаав дээ, хүний биеийн бүтцийг судалдаг ."

Аёл духаа алгадахыг хүссэн ч түүний өөр лүү нь ширтэх харцыг хараад хуурамч инээмсэглэл тодруулан толгой дохилоо.

"Тийм ээ, хатагтай Поттер биднийг нэг багт хуваарилчихсан."

Тэр цааш худал зүйл зохион яриад, уншиж байсан номоо хаан, ундаанаасаа балгахад Жэйк, "Өө, чи чинь номоо үргэлжүүлж уншаад байгаа хэрэг үү? Хамтдаа уншиж дуусгана гэж бодсон юмсан." гээд номыг нь хариу шүүрэн автал охин ичингүйрснээ, "Би өөрөө эхлээд уншаад дуусгачихсан нь дээр гэж бодсон юм аа.."

"Тэгвэл өнөө орой гэвэл яаж байна?"

"Б-"

"Тэр өнөө орой надтай болзоотой." Жэйг бахархалтайн аргагүй хэлэхэд Жэйк бяцхан инээмсэглэл тодруулан хөмсгөө өргөв.

"Өө, тийм байх нь. Тэгэхээр хаана болзохоор төлөвлөсөн юм бэ дээ?"

"Манай гэрт."

"Өө, тийм үү?" Жэйк өмнөхөөсөө илүү гайхсан өнгө аястай ийнхүү чанга дуугараад Аёл руу хөмсгөө өргөн харахад охин ичсэндээ хариу хэлэлгүй хэлээрээ хацраа түлхэх аж.

"Догь юм аа."

Тэр Жэй болон түүний хэнийх нь ч нүд рүү эгц харалгүй инээмсэглээд ийнхүү хэлсэн нь энэ байв.

"Тийм ээ, догь..." Аёл амандаа ийнхүү шивнээд хуруун дахь бөгж рүүгээ ширтэн суулаа.

⋆。゚☁︎。⋆。 ゚☾ ゚。⋆

Teach Me How To Kiss ʲᵃᵏᵉ ˢⁱᵐWhere stories live. Discover now