5

401 50 46
                                    

‧˚₊•┈┈┈┈୨୧┈┈┈┈•‧₊˚⊹

Шуугилдах олон оюутнууд дунд номоо уншин өдрийн хоолоо чимээгүйхэн идэх Аёл энэ удаад дотуур байрандаа биш сургуулийн цайны газартаа хоолоо идэхийг илүүд үзсэн бололтой

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шуугилдах олон оюутнууд дунд номоо уншин өдрийн хоолоо чимээгүйхэн идэх Аёл энэ удаад дотуур байрандаа биш сургуулийн цайны газартаа хоолоо идэхийг илүүд үзсэн бололтой.

Уншиж буй номондоо хамаг анхаарлаа өгөн, хажуугаар нь хоолоо халбагадан идэж байсан түүний харц гэнэтхэн урд нь ирж суух хэн нэгэн рүү чиглэв.

"Сайн уу? Ёл." Амаараа дүүрэн талх чихчихсэн түүн рүү мишээх залууг харах охин түүний үргэлж суудаг ширээ рүү нь эргэж, найзууд болон хуучин найз охин гээд цуураад байсан эмэгтэйг танин хөмсгөө зангидан түүн рүү харлаа.

"Чи яагаад энд ирж сууж байгаа юм?"

"Хөөх, бүдүүлэг юм аа." Түүнийг толгой сэгсрэн хошигноход, "Үгүй дээ, үгүй. Би яг ч тийм утгаар асуух гээгүй юм шүү. Зүгээр л... чи энд суугаад байдаггүй болохоор чинь л." гэж тэр чимээгүйхэн хариулж, Жэйк хариу бяцхан инээмсэглэл тодруулан толгой дохилоо.

"Чи их ганцаардаж байгаа юм шиг харагдаад байсан болохоор л ирлээ."

"Би ганцаардаагүй юмсан."

"Өө, тэгвэл ч яахав дээ. Хамаа алга."

Жэйк түүний уншиж байсан ном руу заагаад, "Ямар ном уншиж байгаа юм?" гэж сониурчирхан асуухад охин номоо өгөхдөө уншиж байсан хэсгийг нь дэлгэн харууллаа.

"Тэдний өмнө цусанд будагдан хэвтэх Анна эцсийн удаа нулимс дуслуулна... Гунигтай юм."

"Бодож байгаа шиг чинь тийм ч гунигтай биш ээ."

"Тэгвэл надад юуны тухай гардгийг нь яриад өгөөч."

"Мм.. тэгэхээр, энэ номын гол дүрийн эрэгтэйг Анна гэж чи гадарласан байх. Тэр бол сүнсний ангууч бас үргэлж салахыг хүсдэг нэгэн өвөрмөц чадвар түүнд бий."

Жэйк номынх нь хавтас руу харахдаа санаа алдаад, "Аймшгийн ном ч надад таарахгүй бололтой." хэмээж номоо буцааж түүнд өгөхөд Аёл хийжүүлсэн ундаанаасаа балгахдаа, "Яг ч аймшгийн ном биш шүү. Романтик хэсэг ч зөндөө байгаа."

Teach Me How To Kiss ʲᵃᵏᵉ ˢⁱᵐWhere stories live. Discover now