‧˚₊•┈┈┈┈୨୧┈┈┈┈•‧₊˚⊹
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Хаалга тогших чимээнээр гүн нойрноосоо сэрэх охин амандаа хамаг хараалаа урсгасаар орноосоо босоод, "Чи одоо түлхүүрээ аваад явчихад яадаг байна аа?" гэж нүдээ арайхийн нээн, хаалгаа онгойлголоо.
"Сайн уу?"
"Юу.. чи энд юу хийж байгаа юм?"
"Намайг оруулахгүй юм уу?"
Аёл түүнийг дотогш оруулаад, хаалгаа хаахад Жэйк байрандаа зогссон хэвээр түүн рүү ширтэнэ.
"Чи надад уурласан хэвээр л байна уу?"
Охин түүний асуултыг сонсоод санаа алдан, орон дээрээ очиж хэвтээд, "Яагаад би чамд уурлана гэж?" хэмээн асуусанд залуу түүний хичээл хийдэг ширээнийх нь сандал дээр очиж тухлаад, "Мэдэхгүй юм даа. Чи өдөржин л их хачин аашиллаа. Цайны газар луу ч ороогүй, номын санд ч харагдаагүй. Яг л надаас зугтаад байгаа юм шиг. Би яг юуг буруу хийчихсэн юм бэ?"
Аёл өнөөх л хуурамч инээмсэглэлээ тодруулсаар, толгой сэгсрэн, "Юу ч биш. Чи юуг ч буруу хийгээгүй." гэхэд Жэйк санаа алдсаар, "Би чамайг үдэшлэгт уриагүйгээс болсон байна, тийм үү? Сүүлд чамайг үдэшлэгт ирэхэд их тухгүй байсан болохоор чинь л.." гээд сандал дээрээ жоохон хүүхэд шиг эргэлдэн чимээгүй болов.
"Эсвэл түрүүний үнсэлтээс болсон юм уу? Чамд тийм тухгүй санагдсан гэж үү?"
"Үгүй ээ, үгүй. Харин чамд тэгж санагдсан хэрэг үү?" Тэр гар луугаа ширтэнгээ хариу ийнхүү асуухгүй байж чадсангүй.
"Мэдээж үгүй. Яагаад тэгнэ гэж?"
"Март даа.. наадах чинь их тэнэг асуулт байна."
Жэйк сандал дээрээ эргэлдэхээ болиод түүний зүг харан, "Өрөө чинь ингэхэд яагаад ийм хүйтэн байдаг билээ?" гэж асуухдаа гутлаа тайлан, түүний хажуугаар хэвтэхээр хөнжлийг зөөлөн сөхөхөд Аёл тааз ширтсэн хэвээр, "Цонх нээлттэй байсан юм." хэмээж, Жэйк түүнийг хажуунаас нь хараад, "Чи үнэхээр зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?" гэсэнд Аёл яг юунаас болоод уурлаад байгаагаа мэдэхгүй байсан тул чимээгүй л үргэлжлүүлэн таазаа ширтэн хэвтэв.
![](https://img.wattpad.com/cover/366412104-288-k530540.jpg)
YOU ARE READING
Teach Me How To Kiss ʲᵃᵏᵉ ˢⁱᵐ
Fanfiction- Үнсэлцэхэд мэдлэг биш туршлага хэрэгтэй. Credit @vilorioa ᝰ.ᐟ •This translation story was copyrighted.