‧˚₊•┈┈┈┈୨୧┈┈┈┈•‧₊˚⊹
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. "Болсон бүх зүйлсийг чинь а-аас я хүртэл сонсъё."
Бүгчим өрөөнд энгэртээ бамбарууш тэврэн суух эгдүүтэй нэгнийг харах охин хоолойгоо засаад, "Тэгэхээр... биднийг түүний гэр лүү ороход тэр ширээ засчихсан байсан юм л даа." гээд бүх зүйлсийг эхнээс нь эхэлж тайлбарлаж эхлэв.
"Өрөөнийх нь гэрэлтүүлэг ямархуу байсан бэ?"
"Юу?" Түүний юу гэж хэлэх гээд байгааг ойлголгүй Аёл хэсэг бодолхийлснээ, "Үгүй ээ, яахав. Эргэн тойронд нь лаанууд асаачихсан байсан болохоор их романтик санагдсан шүү." гэхэд Жэйк нүдээ эргэлдүүлэн, охин хөмсгөө зангидав.
"Ойлголоо, үргэлжлүүл дээ."
"Тэгээд бид хоолоо идчихээд бяцхан яриа өрнүүлж, түүнийг кино үзэхийг гуйхад нь хамт буйдан дээр нь суугаад, киногоо эхлүүлж, харин дараа нь.."
"Дараа нь яасан гэж?!" Энэ оны шилдэг драма үзэж буй аятай л догдлон сонсох Жэйкийг харах Аёл инээдээ барин, "Тэр намайг үнссэн." гэхэд үүнийг сонссон даруйдаа тэр гайхсан ч үгүй, шуудхан, "Тэгээд юунд нь асуудал байгаа юм?" хэмээн асуув.
Аёл мөрөө хавчсаар түүн рүү хараад, "Тэр хэтэрхий... ширүүн байсан юм болов уу? Юу гэхээ сайн мэдэхгүй байна аа..." гээд хөнжлийнхөө захыг атган суутал Жэйк баавгайгаа тэвэрсээр аажуухан толгой дохив.
"За, тэгээд. Дараа нь юу болсон?"
"Тэр миний..."
"Би чамд заавал бүгдийг хэлэх ёстой юу?"
"Мэдээж. Чамайг надад нарийн ширийн зүйлээ ярихгүй бол би та хоёрын харилцаанд яаж туслах болж байна?"
"Би зөвхөн үнсэлцэх хичээл л авна гэсэн болохоос харилцааны талаар-"
"Ойлголоо, Ёл. Тэр тэгээд чиний яг юуг чинь яачихсан юм бэ?" Жэйк суудал дээрээсээ өндийх шахам ийнхүү түүний яриаг таслан асуулаа.

YOU ARE READING
Teach Me How To Kiss ʲᵃᵏᵉ ˢⁱᵐ
Fanfic- Үнсэлцэхэд мэдлэг биш туршлага хэрэгтэй. Credit @vilorioa ᝰ.ᐟ •This translation story was copyrighted.