‧˚₊•┈┈┈┈୨୧┈┈┈┈•‧₊˚⊹
Утсаараа тоглон суух хөвгүүнийг харах охин бамбаруушаа цээжиндээ тэвэрсэн хэвээр түүн рүү ширтэн суух аж.
Тэр дөнгөж сая намайг үнсчихээд яаж ингэж юу ч болоогүй юм шиг сууж чадаж байна аа?
Жэйк түүнийг ширтэж байгааг анзааран хариу охин руу хараад, бугуй руу нь ширтэхдээ, "Надад иймэрхүү зүйлс таалагддаг шүү." гэхэд Аёл гайхан үл ялиг инээмсэглээд, "Нээрээ юу? Чи хэрэв авахыг хүсэж байвал надад илүү байгаа." гээд бугуйн дахь шүрэн бугуйвчаа тайлж түүн рүү сунгатал Жэйк хариу мөрөө хавчин, Аёл нүдээ эргэлдүүлсээр түүний бугуйнд зүүж өгөв.
"Баярлалаа."
Охиныг түүнээс аль болох хурдан харцаа салгасанд Жэйк үл ялиг инээмсэглээд утсаа унтраан орноос босож, ширээнийх нь урд очоод нэг номыг нь шүүрэн авч түүнд барилаа.
"Чи үүнийг надад зориулж уншиж өгнө гэсэн байх аа?" Түүнийг толгой бөхийлгөн асуухад Аёл доош харан, "Чи жинхэнээсээ яриад байгаа юм уу?"
"Тийм ээ, би жинхэнээсээ ярьж байна. Ёл." гэж тэр инээн хэлээд хажууд нь суун номоо өгч, Аёл номыг нээхээсээ өмнө хавтсыг нь харахдаа, "Тэдний өмнө цусанд будагдан хэвтэх Анна эцсийн удаа нулимс дуслуулна..." гээд санаа алдав.
⋆。゚☁︎。⋆。 ゚☾ ゚。⋆
Мөрөн дээрээ гэнэтхэн ямар нэгэн хүнд зүйл унахыг мэдэрсэн Аёл цочин хажуу тийш харахад Жэйк нүд нь аниатай, хамраараа жигд амьсгалан түүний мөрийг дэрлэн унтаад өгсөн байлаа.
Тэр унтчихаж ээ?! Одоо яавал дээр вэ?!
Тэр чадах чинээгээрээ хөдөлгөөнгүй суухдаа толгой дотроо янз бүрийн зүйлс бодон, эцэст нь түүнийг сэрээхээр гараараа хацрыг нь зөөлхөн цохитол тус бололгүй, санаа алдан ширээн дээрх цаг руугаа харлаа.
Шөнийн 2:30..
Эхний ээлжид Аёл түүнийг орон дээрээ хэвтүүлэхээр аяархан гараа түүний толгойн доогуур оруулаад хойш зөөлөн хэвтүүлэхдээ хөнжлөө хуу татан, дэрээ аван дэрлүүлж, цааш түүн рүү хэдэн секунд ширтэн юу хийхээ бодон зогсохдоо багахан хүч гаргаж түүний хөлийг орон дээрээ авч тавиад, зузаан хөнжлөөрөө мөр хүртэл нь хучиж өгөв.
YOU ARE READING
Teach Me How To Kiss ʲᵃᵏᵉ ˢⁱᵐ
Fanfic- Үнсэлцэхэд мэдлэг биш туршлага хэрэгтэй. Credit @vilorioa ᝰ.ᐟ