Анхны уулзалт

503 18 16
                                    

Доргилт болон түр хийх чимээнээс болоод нүдээ нээвэл хав харанхуй мөртлөө улаан гарал асах төмөр хайрцаганд сэрлээ. Би айж бас сандран ийш тийшээ хурдан хурдан гүйлгэж харвал миний хажууд 2,3-н хайрцагтай зүйл байлаа. Дээр нь W.C.K.D гэсэн бичигтэй байв. Энэ бичиг надад танил санагдан, санахыг оролдовч юу ч үл санагдана. Харин нэг зүйл миний анхаарлыг татлаа.

Миний урд дээр нь даавуу тавин бүтээсэн зүйлээс нэг авиа гараад байлаа. Аяархан очин, сөхөж үзтэл дотор нь нэг амьтан өөдөөс архирах үед би илүү их айн арагшаа саван дээшээ харан унав. Гэтэл нэг зүйл тулан ирж буй мэт харагдан, дээшээ харангаа бостол нэг хана шиг зүйл тулаад ирж байв.

Арай... Би үхэх юм шиг байна.

Би "үхэх" гэсэн үгнээсээ болоод сандран босож зогстол, гэнэтхэн зогссоноос болоод дахиад саваад уначихав. Би гайхан дээшээ хараад суувал өнөөх хана шиг зүйл дээшээ болон нээгдэж, хурц гэрэл миний нүдийг хатгуулан өвтгөнө.

Гэнэт нэг нүсэр зүйл пал хийн үсэрэн, би түүнийг нүдээ онийлгон харвал хүн байв. Хөмсөг нь нарийхан бөгөөд дээшээ өргөгдсөн маягтай байх нь түүнийг их л ууртай харагдуулж байлаа. Би түүнээс айн хана руу улам ойртох ч тэр над руу гараа сунгалаа.

Залуу: За залуу хадагтай! Чамайг босгоход туслая.

Би түүний гараас итгэлгүйхэн бариад, хайрцагаас гарсан даруйдаа эргэн тойрноо хартал том том хаалга шиг саарал зүйлээр бүрхэгдсэн байх бөгөөд нэг хаалга нь нээлттэй байлаа.

Энэ л миний амьд үлдэх боломж.

Би шууд тэр хаалга руу гүйж эхлэлээ. Араас баахан залуус гүйлдэн "Зогс!! Зогсооч" гэх мэтээр хашгиралдах авч би үл тоосоор өнөөх хаалганд хүрэхийн завдалгүй нэг шар үстэй банди миний гарнаас татан зогсоочихов.

Би түүнээс гараа авах гэж хичээсэн ч тэр надаас хавь илүү хүчтэй байхаас гадна над руу их нухацтай харж байлаа.

Би: Тавь!! Тавиач!!

Залуу: Зүгээр байж бай!! *хаалга руу заах* энэ бол үхлийн хаалгаас өөрцгүй зүйл!! Тиймээс одоо гүйхээ болиод намайг дагаад яв гэж захирангүй хэллээ.

Би өөр аргагүй байсан учраас тэр залуугийн араас алхалаа. Харин тэр одоо ч миний гарнаас атгасан хэвээр нэгэн байшин шиг зүйл рүү алхаж эхлэв. Тэгээд өнөөх байшин руу ороод нэг бор арьстай цаашаа хараад зогсож байгаа залууг дуудан: Jeff түүнийг эрүүл эсэхийг шалгадаа. Сая гүйж байхдаа бэртэсэн эсэхийг мэдээдэх. Бас мэдрэл нь зүгээр эсэхийг гээд намайг сандал дээр суулгалаа.

My guardian angel /TMR-Newt/Место, где живут истории. Откройте их для себя