??: Хөөе!! Хөөе!!
Би нойрмог хоолойгоор: Х-хэн бэ?
??: Alby.. Хурдан хувцаслаад гараад ир.
Би арай гэж нүдээ нээн, хувцасаа буруу зөвийг нь мэдэлгүй хувцаслаад араас нь гарлаа.
Alby: Хээе сэрээрэй *нүүрний урдуур гараа савах* Намайг дагаад яв.
Би түүний араас хацраа алгадан, даглаа.
Бид хананы урд ирлээ. Би Alby руу асуусан харц илгээхэд хариуд нь: Нэрээ бич.
Би урагшаа харан хүмүүсийг нэрийг харлаа. Бусад дээр нь дарчихсан байв.
Би: Дарсан нэрүүд нь??
Alby: үхчихсэн гээд тэнгэр лүү харлаа.
Би: Уучлаарай.
Alby: Зүгээр дээ. За нэрээ бичдээ гээд хутга гаргаж өглөө. Би хаана бичихээ хайн зогсоно. Миний нүдэнд Newt-н нэр харагдахад нь яг доор нь бичиж орхилоо. Alby инээх нь сонсогдож, би улаачихав.
••
•
•
Бид өндөр тагт шиг зүйл дээр зогсож байна. Эндээс бүх зүйл сайхан харагдаж байна. Дөнгөж мандаж эхлэж буй нар, нов ногоон модод, саарал байшингууд гээд хоорондоо төгс зохицсон харагдана.
Би: Та нар хэр удсан бэ?
Alby: 3 жил болж байна. Хамгийн анх би энд ирсэн. Тэгээд бусад маань ар араасаа ирж эхлэсэн дээ.
Би: 3 жил ээ??? Пөөөх ямар удаан юм бэ? Тэгээд 3 жилийн дотор гарах гарц олоогүй гэж үү!
Alby: тиймээ. Гэхдээ хааяа энд аюулгүй мэт санагддаг. Гэвч би бусдынхаа нүднээс үргэлж айдас олж хардаг. Би ч мөн адилхан айдаг. Маргааш бид юутай учирах бол? Гэнэт үхчихвэл яах вэ? гээд олон зүйл толгойд эргэлддэг ч... Энд байх нь илүү аюулгүй мэт, гадаах ертөнцөд гарлаа гэхэд юутай учирах? Бид нарыг яаж хүлээж авах бол гэж айдаг.
Би чимээгүй тэнгэрийн хаяа ширтлээ. Үнэхээр хэцүү санагдаж байна. Бүгд л жаргалтай мэт харагддаг ч "айдас" гэх аюул үргэлж хамт дагалдаж явдгийг...
Би: Хэрвээ эндээс гарчихвал юу хийх вэ?
Alby: тайван амьдралыг хүсэж байна. *надруу харах* Та нартай цуг...
•
•
•
•
Нэрээ санасанаас хойш манайхан миний нэрийг цээжлэх гэж их л удлаа. Dunno, Duonno, Danno гэх мэтчлэн намайг дуудаж, би тэр болгонд нь засаж хэлсээр өөрийнхөө нэрийг хэзээч, бүр хэзээ ч мартахааргүй болчихлоо. Миний нэр тийм хэцүү байгаа юм байх даа?